Б.Чойжилсүрэнгийн уурхайг сайд Д.Сумьяабазар нууцаар СТРАТЕГИЙН ОРДОД оруулжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 09

Засгийн газар 2018 оны аравдугаар сарын 03-ны өдөр Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын зарим ордын талбайн хил заагийг тогтоох тухай 30 тоот тогтоолыг баталсан. Үүгээр нийт зургаан орд газрын хилийн заагийг тогтоосон байдаг. Тэдгээр зургаан ордын нэг нь Нарийн сухайтын нүүрсний орд газар юм.


Стратегийн ангилалд багтдаг уг бүлэг ордын чухам аль хэсгийг стратегийн ангилалд багтааж хил заагийг тогтоох вэ гэдэг асуудлыг УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын дагуу Засгийн газар шийдсэн гэсэн үг юм. Ашигт малтмалын тухай хуулиар орд газрын хил заагийг тогтоох эрх нь Засгийн газарт бий ч УИХ яаж тогтоохыг нь тогтоолд тодорхой зааж өгдөг. УИХ-ын тогтоолдоо тусгахдаа Нарийн Сухайтын ордод үйл ажиллагаа явуулдаг Чинхуа Мак компанитай өмнө нь байгуулсан тогтвортой байдлын гэрээний нөхцөлийн хүрээнд тохирсон хил заагийг хэвээр хадгалахыг тодорхой зааж өгсөн юм байна.

УИХ ийм тодорхой чиглэлийг тогтоолдоо тусган баталсан байтал Нарийн Сухайтын орд дээр хилийн заагийг дур мэдэн өөрчилж, Тост, Тосон бумбын нуруунд хууль бусаар олборлолт хийсээр байгаа “Сауд Гоби Коэл транс” компанийн лицензтэй талбай болох 153 мянган га газрыг Нарийн сухайтын стратегийн ордын хилийн заагт оруулсан “Хавсралт-1” гээчийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар Засгийн газрын тогтоолд “шургуулжээ”.

УИХ 2015 онд тогтоол баталж, Тост Тосон бумбын нурууны 893 мянган га газрыг байгалийн нөөцөд төрийн тусгай хамгаалалтад авах, ингэхдээ хилийн заагийг Засгийн газар тогтоохыг даалгасан байдаг. УИХ-ын уг тогтоол батлагдсанаас жилийн дараа буюу 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалтын газрын хилийн заагийг тогтоохдоо танхимынхаа Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий “Сауд гоби коэл транс” компанийн уурхайн лиценз бүхий 153 мянган га газрыг тусгай хамгаалалтын бүсийн гадна үлдээсэн байсан.

УИХ-ын шийдвэрийг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрээр давуу эрх олж, байгаль орчныг сүйтгэсэн, хууль бус уурхайн олборлолт эрхэлж байгаа “Сауд гоби коэл транс” компани нь яг өмнөх мэхээ давтаж, энэ удаад Стратегийн ордын ангилалд орж авлаа. Стратегийн орд газарт төр тодорхой хувийг нь эзэмших зохицуулалттай. Тэгэхээр “Сауд гоби коэл транс” компани нь тодорхой хувиа төрд шилжүүлж, төртэй хамтран эзэмших нөхцөл үүссэн гэсэн үг юм.  Говийн эмзэг эко систем Тосонгийн нурууны усны хагалбар дээр олборлолт явуулж байгаа хууль бус үйлдлээ тийнхүү төрийн нэр дор халхавчлах заль сэдсэн байна.

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.160.68) 2025 оны 03 сарын 13

Сумъяабазар хууль ыцс шийдвэр гаргасан нь байгаль орчинд ч хувь хүнд ч лай болж байхгүй юу. Стататёгийн ордод өвөөгүй бол энэ хүмүүс үйл ажиллагаа явуулаа ч үү үгүй юу бүү мэд. Худлаа зүйл заавал балаг дагуулна гэж энэ байх даа

1  |  0
Монгол(202.126.89.56) 2025 оны 03 сарын 13

Одоо байгаа хэдхэн уурхайнаасаа ашгаа авч чадвал Монгол улс хөгжлийн манлайд хүрнэ. Нэмж уул усаа ухаж гадаад дотоодын золбингуудыг тэжээх баяжуулах ямар ч шаардлага хэрэгцээ бхгүй. Малынхаа үр шимээр ноос ноолуур арьс ширний үйлдвэрлэлээ бодлогоор дэлхийн зах зээлд гаргавал 3сая байтугай 30 сая хүнийг ч өлхөөн тэжэээнэ дээ

1  |  1
CHOIJILSVRFEN (66.181.161.125) 2025 оны 03 сарын 13

CHOIJILSVRFEN SHUDARGA ULS TORCH !!!

1  |  3
Zochin(202.9.43.111) 2025 оны 03 сарын 13

Hairan ch awargin ner yamar ih shynal we

5  |  0
Зочтг(150.129.143.243) 2025 оны 03 сарын 13

Сумьчабазарийг чойжилсүрэнтэй нь цуг моггол гутгаас хөө давгадорж с гэсэг цирхийг буцааж өш яасан шунал вэ

4  |  0
зочин(202.131.245.243) 2025 оны 03 сарын 13

боловсролгүй, мэргэжилгүй хүн ямар бодлогоор яам удирдах вэ дээв зөвлөх нь сайн байгаасай гэж л найдах ганц зам үлдэх шив дээ. монголчууд бөхөд хайртай учир сонгоод гарч ирсэн, баахан бөх төрийн түшээдтэй. бөх байх нэг өөр, төрийн түшээ хийх өөр гэдгийг ойлгох хэрэгтэй л байна даа

3  |  0
ЗОЧИН(122.201.22.64) 2025 оны 03 сарын 13

ТӨРД АЛДАХ ЭРХ БАЙХГҮЙ. АЛДДАГ ТӨР БИДЭНД ХЭРЭГГҮЙ. ЯАГААД? УЛСЫНХАА БАЯЛГИЙГ ХУЛГАЙЛСАН ЭРХ МЭДЭЛТНҮҮД НЬ БАЯЖААД БАЯЛГАА ХУЛГАЙЛУУЛСАН АРД ТҮМЭН ЯДУУРЧ БАЙНА.

4  |  0
matilda(156.0.214.30) 2025 оны 03 сарын 13

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

1  |  0
Nohoin gulugnuud(202.126.89.45) 2025 оны 03 сарын 13

Nohoin gulugnuud gazar us taivan bailga

2  |  0
Зочин (112.72.11.107) 2025 оны 03 сарын 13

Тор алдаж болно. Гэхдээ алдаатай шийдвэрээ засах vvрэгтэй !!

2  |  0
Kk(202.126.88.134) 2025 оны 03 сарын 13

Novsh

1  |  0
Mongol(66.181.191.107) 2025 оны 03 сарын 13

MAHAHg ustagaj vgvi xiij bj Mongol xugjunu.. MAHAH esreg dain zarlaj temtsex xeregtei bna

2  |  0
Хрөөир(202.126.89.114) 2025 оны 03 сарын 13

Оюунхорол бидэнд их балаг тарсан даа

3  |  0
зочин(64.119.17.7) 2025 оны 03 сарын 13

зүгээр биеийн тамирын дээд сургууль тѳгссѳн бѳх бүхэл бүтэн тусгай хамгаалтай газраа ямар учраас хамгаалсныг ч ойлгох мэдлэг боловсролгүй хүн салбарын сайд хийхээр яаж монгол улс хѳгжих вэдээ зѳвхѳн ѳѳрт хэрэгтэй ашиг сонирхол л бга Сумьяабазар огцор

6  |  0
Шудрага ес ярьсан ма(66.181.178.38) 2025 оны 03 сарын 13

Чойжилсурэнгээс орд газрынх нь лицензийг дээрэмдэх гэсэн мафи ажиллаж байгаа биз дээ.

3  |  3
Зочин(202.126.88.192) 2025 оны 03 сарын 13

Хүрэлсүх Нямдорж нар олон жил МАНАН гийн сайд, МАНАН гийн үёд МАН н ерөнхий нарийн бичиг хийж хор найруулж ирсэн нөхдүүд. Нөгөө хэдийгээ МАНАН гэж хийж бгаа болохоос.

3  |  0
Зочин(103.26.195.191) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛ УЛСЫН ХУВЬ ЗАЯАГ ШИЙДДЭГ ССАЛБАРЫН ЁСАЙДААР МЭРГЭЖЛИЙН ХҮНИЙГ ТАВЬМААР ЮМ. БӨХ ХҮН ЯАЖ ТЭНЦДЭГ ЮМ БОЛ. ЭНЭ ХҮН ЯМАР БОЛОВСРОЛТОЙ ХҮН ЮМ БОЛ

5  |  0
эр хүн(202.21.109.108) 2025 оны 03 сарын 13

Ийм луйвар хийхийг чинь МАНАН МАФИ гээд байгаан ш дээ Энэ рхэ мэдэлтэнгүүд,олигархууд үр үндэсүүд хүртэл хоорондоо сүлбэлдэн ард иргэдийг маань үе дамжин мөлжих нүхээ хийсээр

4  |  0
Зочин(203.91.115.43) 2025 оны 03 сарын 13

МАНАН мафиг яаж үгүй хийх вэ Дийлдэхгүй бна

1  |  0
Зочин (202.55.188.43) 2025 оны 03 сарын 13

Тархи толгойдоо юучгүй .юмийг сайд болгоно гэдэг энэ дэ.ерөнхийлөгч .ёрөнхий сайд.хурлйн дарга нь хүртэл .намуудын тэжээвэр гөлөгнүүд монголийг аваад яавах сэтгэл зүрэх мэдлэг боловсоролгүй малнуудыг ард түмэн өөрсөнөө гаргасан.

4  |  0
зочин(202.179.27.93) 2025 оны 03 сарын 13

Сумьяабазар ёстой Сүүлгүй чоно юм даа Гэмгүй Царайлж байгаад Гэмт хэрэг хийгээд л явж байдаг , Сайд ч гэж бас Эрх мэдэл Албан тушаалаа ашиглаж яваа бас Хөгийн гар байгаа дөө , Чацга царайлсан Аав ээжийн олгосон Хүмүүжил үү

3  |  0
я(202.179.27.174) 2025 оны 03 сарын 13

ёстой дийлдэхгүй нөхөр юмаа.

1  |  0
Иргэн(64.119.21.65) 2025 оны 03 сарын 13

Луйварчид

3  |  1
Close menu