Д.Сүхтулга: Тосон бумбын нурууг хамгаалалтад авахыг “Сауд гоби коал транс” компани дэмжсээр ирсэн

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 09

"Тост, Тосон бумба"-ын нурууг хамгаалалтад авах, хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг эсэргүүцэх асуудлыг хэлэлцэж буй “Тост, Тосон бумба” Үндэсний хэлэлцүүлэг яг одоо Төрийн ордонд үргэлжилж байна.

Дээрх хэлэлцүүлгийн үеэр “Сауд гоби коал транс” компанийн Ерөнхий менежер Д.Сүхтулга компанийн нөхцөл байдлын талаар танилцуулсан юм.

Тэрбээр “Манай компани дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Компанийн үйл ажиллагаа Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг баримтлан, Олон улсын холбогдох стандартын дагуу явуулж байгаа компани юм. Урт нэртэй хуульд давхцалтай байна гэж үзэн, 2012 онд хуульд нийцүүлэн 15 мянган га талбайг улсад хүлээлгэж өгч байсан. 2014 онд 9200 га талбайг улсад өгсөн. 2017 онд 12 мянган га өгснөөр анх авсан лицензийн талбайгаас 53.1 хувийг нь улсад өгсөн байдаг юм. Хайгуулын тусгай зөвшөөрөл 2014 он хүртэл олгохыг хориглосон байсан. Харин 2014 оноос хойш дахин олгож эхэлсэн байдаг. Өөр хэн нэгэн дахин уурхайн чиглэлээр авах боломжгүй байдлаар улсад хүлээлгэн өгсөн юм. Одоогийн байдлаар хоёр тусгай зөвшөөрөл дээр үйл ажиллагаа явуулж байна.

Төсөл хэрэгжсэнээр  500 орчим ажлын байр нэмэгдүүлнэ. Нийт олборлолтоос жилд 870 тэрбум төгрөгийг татвар, хураамж байдлаар нийлүүлнэ гэж ТЭЗҮ-д дурдагдсан байдаг. Үүнд АМНАТ, НДШ, Тээврийн хэрэгсэл, байгаль орчин, замын татвар багтсан. Одоог хүртэл бид энэ татвараа төлөөд явж байгаа. Байгаль орчин нөхөн сэргээх, хамгаалалт барих ажилд 4.5 тэрбум төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 1.5 тэрбум төгрөг зарцуулаад явж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Тост, Тосон бумбын нуруутай байрлалын хувьд тогтоолгосон байдаг. “Баянтэс”-ийн уурхайд гидрогеологийн судалгаа хийсэн байдаг. Хайгуулын гурван хэсэг буюу Гашуун толгой, Хөвд гэсэн гурван хэсэгт хийсэн. Уурхайн шүүрлийн ус бол 51 куб метр хоног гэж гарч ирсэн. Энэ нь хоногт хоёр машин ус гэсэн үг. Үүнийг орчны бохирдлыг бууруулахад ашигладаг.

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хууль ёсны дагуу мэргэжлийн байгууллагуудаар хийлгэсэн байдаг. Шаардагдах 13 цэгт ботаникийн судалгааг 2013 онд хийсэн. Бид бол хууль ёсны дагуу л явж байна.

Олон улсын TNC байгууллагын судалгааны дагуу Тост, Тосон бумбын нурууг хамгаалалтад заавал авах ёстой гэдгийг Монгол Улсын Засгийн газарт гаргаж өгсөн. Анх 2015 онд энэ асуудлыг ярьж эхлэхэд анхнаасаа манай компани 100 хувь дэмжиж ирсэн.

Яагаад гэвэл Тост, Тосон бумбын нуруунд байгалийн ховор ургамал, амьтан байдаг гэдгийг тогтоосон байдаг. Хамгаалах шаардлагатай газар нутаг нь манай лицензийн дээд талд байдаг нь олон улсын судалгаан дээр харагддаг. Өнөөдөр Тост, Тосон бумбын тухай хэлэлцүүлэг дээр TNC-гийн судалгаан дээр үндэслэн ярьж байгаа. Харин хувь хүмүүс координатыг өөр, өөрсдийнхөөрөө тайлбарладаг юм. Тост, Тосон бумбын нуруунд 17 компани үйл ажиллагаа явуулж байгаа. Манай компани эдгээр компанийн нэг нь.

Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах эхний хэлэлцүүлэгтэй холбоотойгоор ШУА-ын Газар зүй, геоэкологийн хүрээлэн судалгаа явуулсан байдаг. 2015 оны арванхоёр сарын 612-р тогтоолоор Тостыг 665 мянган га талбайг тусгай хамгаалалтад авсан нь баримтаар нотлогддог.  Дараа нь 2016 онд УИХ-аар хэлэлцэн байгалийн нөөц газраар авч, хилийн цэсийг нь 2017 онд баталсан юм. Олон улсын болон дотоодын судалгааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн гаргасан гэдэг нь үүгээр харагдаж байгаа” гэх мэдээлэл өгч, илтгэл тавилаа. 

Үндэсний хэлэлцүүлэг завсарласан бөгөөд 15:00 цагаас үргэлжлэх юм.

Яг одоо Сүхбаатарын талбайд Тост, Тосон бумбын нурууг хамгаалах, хууль бус үйл ажиллагааг зогсоох зорилгоор иргэд тайван жагсаал өрнүүлж байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.30) 2019 оны 08 сарын 11

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
zailaarai chi.(64.119.23.160) 2019 оны 08 сарын 09

ene hudalch hudaldagsan gar daa..tanai kompani ene gazaraas sabaraa tataa...

1  |  0
Barhuu(128.199.173.225) 2019 оны 08 сарын 09

Huuli yosniihoo daguu ajilgaagaa ybuulj baigaan bishu hudlaa mandahbayar humuusiig huuliruulaad tarhiin ugaagaad baihiimaa

0  |  1
Энэ(202.126.88.167) 2019 оны 08 сарын 09

Энэ бол эхлэл

0  |  0
sanchir(103.87.255.26) 2019 оны 08 сарын 09

tiim surkhii yum bol oyu tolgoi gobiin gol us boloh gunii usiig abch ashiglaj baigaag boliulchihaa ch. naana chin zunduu hujaa companuud baigaa sh dee.

0  |  0
Монгол(202.179.26.144) 2019 оны 08 сарын 09

Чойжилсшрэн бүх юмыг мөнгөөр худалдан авч болно гэж тооцдог. Одоо ч энэ хэлэлцүүлгийг худалдан авч тараана гэж үзэж байгаа.

1  |  0
Монгол(202.179.26.144) 2019 оны 08 сарын 09

Чойжилсүрэн сангийн сайдын сэнтийг ашиглан Ж.Эрдэнэбаттай хуйвалдан Тосон бумбыг сөнөөхөөр ЗГ-ын тогтоол гаргуулсан нь илт байна. Энэ 2 гэмт хэрэгтнийг нэн даруй барьж хорих хэрэжгтэй

1  |  0
Top