"Тост, Тост бумба" үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордонд үргэлжилж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал “Тост, Тосон бумбын нурууны сав газар дахь уул уурхайн үйлдвэрлэл, үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, эрсдэл, “Сауд Гоби Коэл Транс” ХХК-ийн жишээн дээр” сэдвээр илтгэл тавилаа.
Тэрбээр “Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Онгон байгалиа хамгаалахтай холбоотой асуудлаар хэлэлцэхээр төлөөлөгчид иржээ. Би УУХҮЯ-ны Ажлын хэсэгт орж ажилласан. Зураг төсөл, аюулгүй ажиллагаа, байгаль орчинтой холбоотой асуудлуудын талаар товч мэдээлэл хүргэе.
“Сауд гоби коэл транс” компани хоёр тусгай зөвшөөрөлтэй. 17038 тоот зөвшөөрлийг 2012 оны тавдугаар сарын 18-нд олгосон бол 2015 оны наймдугаар сарын 21-нд 19036 гэдэг тусгай зөвшөөрлийг олгосон байгаа. Энэ бол албан ёсны тоо баримт. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой, хөдөлгөөнтэй холбоотой асуудал байгаа. 6448.7 га газрыг хэсэгчлэн буцааж өгсөн. 2017 оны тавдугаар сарын 30-нд 14 мянган га газрыг буцааж өгсөн. Орд газар бол өөрөө Нарийн сухайтын орд. Энэ бүлэг ордууд нь нийт 14 ашиглалтын тусгай зөвшөөрөл, хайгуулын гурав, нийт 17 тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, технологийн зураг төслийн дагуу ажил явж байна уу гэдгийг шалгаж байгаа. Өнөөдөр бидний хэлэлцэж буй тусгай зөвшөөрөл нь 2019 онд батлуулсан гурав дахь шатны зураг төсөл. Засгийн газрын 2018 оны тогтоолоор уул уурхайн түүхий эдийг шороон замаар тээвэрлэнэ гэсэн байдаг. Уурхайн хүчин чадал хоёр дахин буурч байгаатай холбоотойгоор Уул уурхайн яам байр сууриа илэрхийлнэ. Тусгай зөвшөөрлийн хил хязгаарын хүрээнд байгаа бодит байдлыг бид үзээд ирсэн. Компанитай холбоотой асуудлууд байгаа. Эцсийн үр дүнг нэгтгэж, төр, засгийн шийдвэрүүд гарах ёстой. Асуулт, хариулт дээр тодорхой хариулт өгье. Баярлалаа” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913