МХЕГ: “Сауд гоби коэл транс" компанид гүйцэтгэлийн шалгалт хийнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 09

"Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлгийн хоёрдугаар хэсэг Төрийн ордонд үргэлжилж байна. 

МХЕГ-ын байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр өнөөдөр "Сауд гоби коэл Транс" ХХК-ийн Баянтэсийн уурхайд хийгдэж байсан төрийн хяналт шалгалт, илэрсэн зөрчил, авагдсан арга хэмжээ" сэдвээр илтгэл тавьсан. 

Тэрбээр "Байгаль орчноо хамгаалах энэ хэлэлцүүлэгт оролцож байгаадаа баяртай байна. Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Сауд гоби коэл транс" компанид ашиглалт байгуулалт хийж эхэлснээс хойш тухай бүрт үйл ажиллагаанд нь хяналт шалгалт хийж байсан. Тухайлбал, 2015 оны шалгалтаар зөрчлийн тухай хууль, байгаль орчны тухай хуулийг зөрчсөн тул компанийн үйл ажиллагааг түр зогсоож, 12 сая төгрөгөөр торгож байсан. 2019 онд аймгийн мэргэжлийн хяналтыг газрын удирдамжийн дагуу тухайн компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, шалгалтаар ашигт малтмалын тухай хууль, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хуул, зөрчлийн тухай хуулиудыг зөрчин үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон тул улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоож, ийм байдлаар цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж Өмнөговь аймгийн засаг даргад мэдээлэл хүргүүлж байсан. Мөн тус компанид торгуулийн арга хэмжээ авч байсан. Эдгээр хяналт шалгалтын үр дүнд компанийн зүгээс зөрчил дутагдлыг арилгах чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж, 2017 оны тавдугаар сард байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлуулсан. 2018 оны арван нэгдүгээр сард Уул, уурхайн хүнд үйлдвэрийн яамны Уулын хүлээж авах комиссыг ажиллуулж, цаашид үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон гэсэн дүгнэлт гаргуулж авсан байдаг. Ингээд энэ компани 2018 оноос эхлэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байна. 

Хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газраас "Сауд гоби коэл транс" ХХК-ийн Баянтэс уурхай түүний туслан гүйцэтгэгч компани буюу гэрээгээр ажиллаж байгаа компанид зөрчлийн тухай, аж ахуйн нэгж үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, ашигт малтмалын тухай, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, газрын тухай, усны тухай, хог хаягдлыг тухай, хөдөлмөрийн тухай, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, хүнсний тухай, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, химийн хорт болон аюултай бодисын тухай, авто тээврийн тухай, автозамын тухай, барилгын тухай хууль тогтоомжтой нийцүүлэн дүрэм журам, холбогдох норм, стандартын хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн. 

Шалгалтад нийтдээ найман байцаагч оролцсон. Тухайн шалгалтад Баянтэс уурхайн дарга Ганбат гэдэг хүнийг болон холбогдох инженер техникийн ажилчдыг байлцуулан хяналт шалгалт хийсэн. 

Шалгалтаар, 2019 оны нэгдүгээр улиралд хийгдэх ёстой байсан ашигт малтмалын нөөц ашиглалтыг төлбөр төлөөгүй, уулын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу явуулаагүй,  орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, ус ашиглах дүгнэлтгүйгээр үйл ажиллагаа явуулсан, Баянтэсийн уурхайгаас Нарийн сухайт чиглэлийн зам их хэмжээний тоосжилт үүссэн, ургамлын бүрхэвч, ан амьтны болон хүний амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлсэн, газрыг эвдрэл доройтолд оруулчихаад нөхөн сэргээгүй, нэмэгдэл хөлсийг хуульд заасны дагуу олгоогүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах ёстой компанийн үйл ажиллагааны тухай үүрэг биелэгдээгүй, тусгай зориулалтын зам байгуулаагүй гэх мэт зөрчил илэрсэн.

Энэ зөрчлийг үндэслээд төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8 дугаар заалтад заасны дагуу тухайн зөрчил дутагдлыг арилгах албан шаардлага өгсөн. 

Албан шаардлагын биелэлтийн хувьд компани зургаадугаар сарын 20-нд Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын газарт албан шаардлагын дагуу ямар ажил хийсэн бэ гэдэг мэдээлэл хүргүүлсэн. Мэдээллийг судалж үзэхэд, бүрэн биелсэн 19 заалт байна. Үүний 13 нь нотлох баримтаар баталгаажсан. Зургаан зөрчлийн газар дээр нь шалгах шаардлагатай байгаа. Тодорхой ажил биелэгдсэн өөрөөр хэлбэл 100 хувь биелэгдээгүй гэж үзэж байгаа. 20-75 хувийн биелэлттэй зургаан ажил байна. Тодорхой ажил хийгдээгүй зургаан ажил байна. Ийм байдалтай албан шаардлагын биелэлттэй компани байна. 

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар ирэх долоо хоногийн даваа гаригаас “Сауд гоби коэл транс" компанид гүйцэтгэлийн хяналт шалгалт хийнэ. Яагаад гэвэл хяналт шалгалт хийсэн субъект тухайн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгасан талаар ямар арга хэмжээ авсан бэ гэдгийг шалгах зохицуулалттай байдаг. Тийм учраас Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгуулж, улсын байцаагчийн албан шаардлагын биелэлтийн хэрэгжилтийг газар дээр нь очиж шалгаж үнэлгээ тогтоох болно. Ингээд үнэлгээ дүгнэлтийн дараа улсын байцаагчийн өгсөн албан шаардлага, үүрэг даалгавар биелэгдсэн эсэх, биелэгдээгүй бол шалтгаан нөхцөлийг тодруулах, биелэгдэх бололцоотой зөрчил дутагдлыг арилгаагүй бол дараагийн шатны арна хэмжээ авах ийм ажлууд хийгдэнэ" гэв.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.42.179) 2019 оны 08 сарын 12

Гүйцэтгэлийн шалгалт гэнүү. Мөнч их албархуу сонсогдож байх чинь. Энэ хэрүүл өрнөөд хир хугацаа өнгөрөв. Ингэж унжирсан утгаггүй албархуу ёс жаг ажлыг садааруулах нэг шалтгаан л болдог юм даа.

0  |  0
matilda(156.0.212.39) 2019 оны 08 сарын 10

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(156.0.212.39) 2019 оны 08 сарын 10

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top