Төрийн ордонд яг одоо “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга”, “Эрс шинэчлэл" хөдөлгөөн, “Уугуул хөдөлгөөн” ТББ-ууд хамтран зохион байгуулж буй "Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлэг оролцогчдын асуулт, хариултаар үргэлжилж байна.
Энэ үеэр "Монголын мэдээ" сонины сэтгүүлч Б.Өнөртогтох асуулт асууж, хариулт авлаа. Тэрбээр "Та бүхэн ганцхан уурхайтай тэмцээд байна. Бусад хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа уурхайтай тэмцэх үү" гэв.
Харин сэтгүүлч Х.Мандахбаяр "Энэ асуултад би бараг 20 удаа хариулж байна. Би 1000 удаа ярьж байна. Энэ "Сауд Гоби Коэл Транс" компани өмнө нь ажиллаж байсан уурхай биш. Өмнө нь 2017 онд ажиллах гэж дайраад нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, ямар ч гэсэн хоёр жил шүүхийн шатанд гарчихсан юм. Сэтгүүлчийнхээ хувьд энэхүү тэмцлийг 2017 оны гуравдугаар сард эхлүүлж байхад энэ хүмүүс яг өнөөдрийн уурхайдаа энэхүү ажиллагаагаа эхлүүлсэн. Ямар ч байсан тэр үед шүүхэд өгч, эсэргүүцлээ илэрхийлж хугацаа хожиж, өнөөдрийг хүргэсэн. Бид 2019 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монголын шүүхэд итгэж байсан. Ямар ч байсан цуцална, ямар ч байсан энэ асуудлыг үнэн, зөвөөр нь шийдэж өгнө гэж итгэж байсан" хэмээн ярилаа.
Түүнчлэн "Тэгээд улстөрчдийн хэлдгээр, тодорхой албан тушаалтнуудын нэрлэснээр хонгилын шүүгчид энийг цуцалсан. Энэ уурхайг хамгаалсан бүх шүүх хурал дээр Худалдаа хөгжлийн банкны хуульчид группээрээ ажилладаг. Ийм хууль бус, ил цагаандаа гарсан хулгай, дээрэм байгаа учраас Тост, Тосон бумбын нуруунд хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа "Сауд гоби коэл транс" компанийн үйл ажиллагааг зогсоож, бид жишиг тогтоох ёстой. Энэ тэмцэл бол жишиг болно. Энэ жишиг тэмцэлд ялалт байгуулж чадах юм бол таны асуугаад байгаа тэр хууль зөрчсөн олон уурхайнуудтай тэмцэж чадна. Одоо нуулгүй хэлье. Та битгий горьд. Яг энэ хууль зөрчсөн асуудалд энэ уурхайн асуудлыг бүрэн шийдэж байж дараагийн уурхай руугаа орно. Энэ үед сэтгүүлч та надтай хамт тэмцээрэй гэж хүсэх байна" гэх хариултыг өглөө.
Сэтгэгдэл ( 4 )
хараад байхад тост тосон бумба дээр нөгөө муухай хулгайч элбэгдоржийн гар хөл илт яваад байгаа нь хэдийнээс хойш харагддаг
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

zuw.zuw.demjij bna