Т.Лхагвасүмбэрэл агсныг хөнөөсөн хэргийг сэргээхийг 400 гаруй иргэн дэмжлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 09

Тост, Тосон бумбын нуруунд явуулж буй уул уурхайн үйл ажиллагааг зогсоох, Ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч болон гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардсан тайван жагсаал Сүхбаатарын талбайд өнөөдөр /2019.08.09/ боллоо.

Жагсаалд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, энэ үйл хэргийг дэмжиж буй энгийн иргэд, орон нутгийнхан ирж оролцлоо. 

Иргэд Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын үйл ажиллагааг зогсоох шаардлагатайг онцолж байв.

Өмнөговь аймгийн Гурван тэс сумын иргэдийн төлөөлөл “Тост, Тосон бумбын нурууны орчимд “Сауд гоби коэл транс” компани уул уурхайн үйл ажиллагаа явуулснаар Б.Чойжилсүрэн гишүүнд л ашигтай. Түүнээс нутгийн иргэдэд ямар ч ашиг шим хүртэхгүй. Харин ч уух ундны усгүй болж байна. Байгаль орчин сүйдэж, ан амьтан үхэж үрэгдэж байна. Гурван тэс сумын иргэд уул уурхайн компаниудад ажилд ордог. Нэг сайхан уул уурхайн компанид ажилд орлоо гэж өөрсдийгөө ойлгодог ч хамгийн бага цалин авдаг. Гурван тэс сумаас уул уурхайн компанид инженер, техникийн ажилд орсон нэг ч хүн байхгүй” гэдэг мэдээллийг өгч байв. 

Тайван жагсаалд оролцсон 400 гаруй иргэн ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн амийг бүрэлгэсэн хэргийг дахин шалгаж, захиалагч, гүйцэтгэгчийг үнэн зөвөөр тогтоон, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шаардахын сацуу Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын бүс нутгийг улсын хамгаалалтад авахыг дэмжиж, гарын үсэг зурсан байна.

Жагсаалд оролцогчдын санал, гарын үсэг зурсан уриалгыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Засгийн газарт хүргүүлэх ажээ. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хуяг(37.169.233.26) 2019 оны 08 сарын 13

Залууг бол үнэхээр захиалгаар амийг нь хөнөөсөн ойлгомжтой шүү. Сэргээж шалгах зайлшгүй шаардлагатай

0  |  0
Даваадорж (124.158.126.184) 2019 оны 08 сарын 11

Маш зөв

0  |  0
Даваадорж(124.158.126.184) 2019 оны 08 сарын 11

Дээр нь үйл хэргийг нь үргэлжлүүлэх, олон жижиг уурхайнуудыг бүгдийг нь хаахыг шаардаж байна. Бараг бүгд хууль бус лицензтэй байгаа. Сайн шалгаад цуцлаад хаагаад явах хэрэгтэй байх.

0  |  0
matilda(156.0.212.39) 2019 оны 08 сарын 10

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

Top