Монгол Улсын Засгийн газрын 2018 оны долоодугаар сарын 04-ний өдрийн 210 дугаар тогтоолоор “Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор” Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 80 жилийн ойг 2019 онд тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.
Уг түүхт ойд зориулан Монголын Үндэсний музей, ОХУ-ын Буриадын Бүгд Найрамдах улсын Үндэсний музейтэй хамтран “Халхын гол, Ялалтын 80 жил” тусгай үзэсгэлэнг олон нийтэд толилуулах гэж байна.
Үзэсгэлэнгийн нээлт: наймдугаар сарын 12-нд 11:40 цагт Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд болно.
Сэтгэгдэл ( 0 )