С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.
Шүүх танхимын гадна Шударга ёсны төлөөх иргэдийн хөдөлгөөний төлөөлөл жагсаал хийж, Б.Хурц нарыг хэрэгт яллагдагчаар татсан асуудлыг эсэргүүцэх байр суурьтай байгаа юм. Харин DMNN нэгдэл болон иргэний хөдөлгөөнийхөн эрүүдэн шүүсэн асуудлыг хуулийн байгууллага үнэн зөвөөр шийдэж, гэмт буруутай этгээдүүдэд шүүхээс хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэн мөн жагсаж байна.
Энэ асуудлаар DMNN нэгдлийн Удирдах зөвлөлийн дарга Д.Даш “Шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой. Хаалттай явуулаад булхайгаа нуух гэж байгаа юм уу. Шүүх хурлыг даргалж байгаа Отгонжаргал шүүгчийг бид эсэргүүцэж байна. Энэ хүн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед томилогдсон. Нөхөр нь ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ойрын хүн. Тийм учраас шударга шийднэ гэдэгт эргэлцэж байна. Шүүх хурлыг хаалттай хийж байгаа нь буруу. Эрүүдэн шүүсэн бичлэгийг монгол даяар үзсэн. Б.Хурц нарт хатуу шийтгэл оногдуулах ёстой. Эрүүдэн шүүсэн хэрэг дээр ял авах ёстой. Бүгд харсан шүү дээ. Эд нар хуулийн янз бүрийн гаргалгаа гаргаж байгаа. Тагнуулынхан гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа эрүүдэн шүүж болно гэдэг зүйл ярьж байгаа. Тийм зүйл байж болохгүй. Шүүх эрүүдэн шүүсэн хүмүүсийг гэм буруутайд тооцно байх гэсэн итгэлтэй байна. Шийтгэл хүлээлгэхгүй зүгээр өнгөрөх юм бол Монгол Улс дэлхийн жишгээс зөрсөн, хүний эрх зөрчсөн зүйл болно” гэлээ.
Харин шүүх хурлын эхэнд УИХ-ын түр хорооны гишүүдийг хаалттай хуралдаанд ажиглагчаар оролцуулах эсэхийг шийдвэрлэлээ. Тэдний зүгээс хаалттай шүүх хуралдаанд хөндлөнгийн хяналт тавихын тулд шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгаагаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тэргүүтэй түр хорооны гишүүд өнгөрсөн баасан гаригт шүүхэд хүргүүлсэн ч хүсэлтийг хүлээж аваагүй юм.
Шүүх танхимын гадаа жагсагчдаас гадна Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрийнхэн хүрэлцэн ирээд байна. Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 17 )
энэ нохор Г Батаярыг омгооогчоори авчихаад нэг тал байж юун Хурцыг шоронд явуул гээд баа юм болдоо торойн эргэлдэнэ гэгч болж бна даа
Mongol uls maani neg l bish Er huuli tegsh bus ajilladaggui sanagdlaa
Batzandan odool unen muniig oloh ystoi shuu yagaad chimeegui bgaad bna hudlaa ungusun hoino ni hashgarrah geed bgaa yum bish biz dee
Тухайн үед ХЗСайд байсан Нямдоржид их но бий. Анхнаасаа Содномдаржаа, Чимгээ нарыг хэн барьж хорь гэсэн юм . Хэргийн цорын гол гэрч Булган Батүүл нарыг яагаад барьж хорихгүй, шүүх хуралд ч суулгахгүй байсан юм гээд олон асуудал байна аа
МОНГОЛ УЛСАД ШУДАРГА ХУУЛЬ ШУДАРГА БАЙДЛЫГ БИЙ БОЛГОХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА ОЮУНЭРДЭНЭ БАТЗАНДАН НЯМДОРЖ БОЛОН БУСАД ЗАЛУУ ШУДАРГА ГИШҮҮДЭЭ МОНГОЛЧУУД ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ.
камерт дүрсээ оруулж үзэх гэсэн юм үзээгүй, мэдэхгүй салбадай нар дуугүй л байх хэрэгтэй. Өөрөө хэн билээ гэдгээ санаад л байж байх хэрэгтэй
ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОДОГ БҮЛЭГЛЭЛД АВТСАН АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ХҮН ХЭЛМЭГДҮҮЛДЭГ ЭНЭ ХҮМҮҮСТ ХАТУУ ШИЙТГЭЛ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ ОРОН ДАЯАРАА АРД ТҮМЭН ХАРЖ ЯМАР ШИЙТГЭЛ ӨГӨХИЙГ ШҮҮХ ХЭРХЭН ШУДАРГААР ЯЛ ӨГӨХИЙГ ХҮЛЭЭЖ БАЙНА.
худлаа шударга царайласан Батзандана,Болд, Оюунэрдэнэ нарыг ард түмэн мэдээч худлаа шударга царайны цаана их юм бий дээ энийг шалгах хэрэгтэй. Юугийн ч мэдээгүй байж хатуу шийтгэ гэнээ Монголд сонгууль эхэлчихсэн шүү дээ тэгээд энэ Даш сонгуулийн ажлаа хийгээд шударга царайлж байгаа нь энэ гэнэ шүү Худлаа шударга царайлж улс төрд ордог гэдгийг мэдсэн нөхдийн араас орж байгаа нөхөр
Hurtsiig buudah heregtei
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая
ККК.Сүржигнэлийн загалмайлсан эцэг бол шинэ цагийн улс төр гэх Л.Оюун-Эрдэнэ болно оо.Мэдээгүй бол одоо мэдэцгээ
ккк. Юу мэдээд хатуу шийтэг гэдэг байна аа ккк.Юуг нь ч мэдээгүй байж хэн нэгнийг зөвтгөх, буруутгах нь дэндүү гэнэн хэрэг. Монгол хүний нэг муухай чанар нь мөнгө харвал хэнийг ч юу ч гэж хэлэхэд бэлэн жудаггүй хүмүүс бол нийгмийн хар масс мөн. Шүүх эрх мэдлийг хүндэтгэ. Эрүүгийн хэргэтэнг хэрчээр авах гэх нь хэнд ашигтай бол?! Лав шүүгдэгчдийн эрх ашиг биш. Энэ үйлдэл, сэдэл 2 нь ёс зүйд хэр нийцэх нь өөрөө асуудал болоод байна: Зөв,буруу гэж дэвэгчдээс хэн нь энэ хэргийн хавтаст хэрэг,нотлох баримтыг судалсан болоод дэвээд байна аа!? Гэмт үйлдлийг сүржин жагсаал цуглаанаар шийднэх гүй ээ
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
мөнгө юмуу сонгуулийн үнэрээр нэг их шударга даш
бас юун Даш вэ
Soliorool bhiin muu novsh chin
Тухайн уед бага балчир тороочгуй байсан залуучууд шуух ажиллагааг дугнэх гэж ярих болчихсон байна.Тэд Тухайн уеийн хуний ЕС суртахуун,Зан заншилыг ойлгох уу? Олон хуухэдтэй хумуусийг хундэлдэг цаг уе тасрахгуй,Ахмад уеэ хундлэх цаг байсан шуу! Цаг уе оорчилогдож залуус бухнийг мэдэх болсон юм боловуудаа.Монгол хун олон болж байвал сайнсан урээ х ун алахад сургах монгол угуй л байхдаа.Ямар чотгор нь уйлдсэнийг ойлгосон мордогч алуулсан ,гаднаас Хун хулгайлж яргалж алсан гэтэл эдний хамсаатнуудуу эсвэл маш том эрх мэдэлтэн уу? Гэдгийг ялгаж чадахгуй шуух байдаг юм уу?