Өнгөрсөн долоодугаар сарын 22-ны өдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал болж өндөрлөсөн билээ.
Уг шүүх хурлаас, шүүгдэгч Ж.Мөнхгалд гурван жилийн хорих ял, С.Баярт гурван жилийн хорих ял, Б.Хурцад гурван жилийн хорих ял, Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад гурван жилийн хорих ял, О.Бямбажавд хоёр жилийн хорих ял, Ү.Отгонбаярт хоёр жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгах шийдвэр гаргасныг, шүүгдэгч нар эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг.
Улмаар өчигдөр буюу аравдугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хурал эхэлсэн юм. Хурлын эхэнд илтгэгч шүүгч хэргийг дэлгэрэнгүй илтгэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарлаж дууссанаар хурал завсарласан юм. Уг хурал өнөөдөр 10.00 цагаас эхэлж хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Алуурчдыг олсон. Захиалагч нхрыг олуул. Тагнуулчдыг сулал. Ц Нямдоржыг шалга