Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал өнгөрсөн даваа /2019.08.19/ гарагт өндөрлөсөн. Шүүх хурлын албан ёсны мэдээллийг Төв аймаг дахь шүүхээс гаргажээ.
Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нэр бүхий 9 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2019.8.12-ны өдрийн 09 цагаас 2019.8.19-ний өдрийн 19:00 цаг хүртэл үргэлжилсэн.
2019 оны 8-р сарын 19-ний өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанаар талуудын тайлбар, хүсэлт, бичгийн нотлох баримт, эд мөрийн баримтыг шинжлэн судалж оролцогчдын эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол.“, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.“ үндэслэл тогтоогдсон, мөрдөн шалгах болон прокурорын хяналтад гаргасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэн хэргийг прокурорт буцаахаар шүүх шийдвэрлэлээ.
Төв аймаг дахь шүүх
Сэтгэгдэл ( 1 )
Хууль Шүүхийнхэн Та нар юу ч гэж Гоё тайлбарласан ч Иргэд олон нийт Хурцын Хэргийг хэрэгсэхгүй болгож Цагаатгах гэж зориудаар удаашируулж байна гэж үзэж байна шүү дээ, Урьд нь ч гэсэн Шүүхийхэн том том Авилгачидын Хэргийг Хөөн хэлэдцэх хугацаа дууссан гээд Хэргийн нь хааж Хэрэгсэхгүй болгож Цагаатгасан тохиолдол гарсан шүү дээ,,