Б.Хурцыг шүүх хуралд бүрэлдэхүүн ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛЖ байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 07 сарын 21

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Хурал долоодугаар сарын 16-ны өдөр  Төв аймгийн шүүхэд эхэлсэн бөгөөд яг одоо шүүх бүрэлдэхүүн дүгнэлтээ танилцуулж байна. 

Эрүүгийн 830142 дугаартай хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт холбогдуулан анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоол, Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 171 дугаартай магадлал, Хяналтын шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 185 дугаартай тогтоолоор тус бүрийг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн.

Дээрх гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр оногдуулсан ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь тус тусын хорих ялаа эдэлж байгаа бөгөөд тус шүүх нь хүчин төгөлдөр болсон гурван шатны шүүхийн шийдвэрийг Монгол Улсын Үндсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан Шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэмжээ хязгаарын хүрээнд ялтан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “цагаатгаж суллах тухай” асуудлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх үндэслэлгүй, боломжгүй талаар хуульчилсан байна.

Харин тус шүүхэд хянагдаж буй эрүүгийн 1802005930070 дугаартай шүүгдэгч Б.Хурц нарт холбогдох хэрэг нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг “С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа эрүүдэн шүүсэн” эсэхийг хянан хэлэлцүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2020 оны 07 сарын 21

Elbegdorj 1 nomeriin alyyrchin.Zorigiin vhseniig Zorig uuruul harsan gej bardam medegdel hiisen.O.Dashbalbar helsen vgiig .Mongolchyyd sana.

0  |  0
ЗОЧИН(66.181.161.10) 2020 оны 07 сарын 21

Зоригийн амь насыг хөнөөсөн гэж 3 шатны шүүхээс тогтоосон байна шүү дээ Гэтэл эрүүдэн шүүж байгаад \\ энэ нь 30-аад оны үеийнхэн шиг, мөн 70-аад оны үеийн цэргийн дэг шиг хүний ёсноос гадуур тамлан зовоосон гэсэн үг биш\\ нилээд дарамталж байгаад гарцаагүй алсаныг батлах сэжүүрээс атгаж аваад лавшруулан шалгаж байгаад нотолсон байна. Гэтэл МАН-хан энэ хоерыг дарамталсан асуудалд санаа зовсондоо биш хэрэг үнэхээр илэрсэнд бачимдаж олон түмний анхаарлыг нилээд хэдэн сараар өөр зүгт хандууллаа. Одоо болсоон Амгаланббатар захиалагчийг хэлсэн , ногоо хоёр нь ч хэлсэн

0  |  0
Сайхаан сайхан(64.119.20.42) 2020 оны 07 сарын 21

Сайхаан сайхан. За нөгөө алдарт хэдэн ”буруутнууд” маань ч ингээд шувтарч байх шиг байна. Одоо дараагийн ”ээлжнийхнийг” хайх нь лав. Түүний дараа тэдний дараагийнхнийг ч хайна. За ингэж явсаар 3.2 сая хүнийг ”толгой дараалуулахад” юухан байхав. Хожим хойно нь эхнэрүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд гээд л ”жагсаалт ч хөвөрнө” ингээд бид 90 жилийн дараа ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ гэх нэртэй ”киноныхоо 2 дугаар ангийг хийх юм байж л дээ. Амжилт хүсье

1  |  0
zochin(66.181.186.85) 2020 оны 07 сарын 21

ene nukhur suukhaa medeed nooson tsamts , nooson pidjaktay irjee

2  |  0
Shudarga yos(202.70.34.70) 2020 оны 07 сарын 21

Bodit unen, shudarga yos bol shyyhiin buruu shiidveriig uurchluh hangalttai undeslel yum shyy dee.

0  |  0
Top