Б.Хурцын ДАВЖ ЗААЛДАХ хурал эхэллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 10 сарын 28

Өнгөрсөн долоодугаар сарын 22-ны өдөр Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал болж өндөрлөсөн билээ.

Уг шүүх хурлаас, шүүгдэгч Ж.Мөнхгалд гурван жилийн хорих ял, С.Баярт гурван жилийн хорих ял, Б.Хурцад гурван жилийн хорих ял, Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад гурван жилийн хорих ял, О.Бямбажавд хоёр жилийн хорих ял, Ү.Отгонбаярт хоёр жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгах шийдвэр гаргасныг, шүүгдэгч нар эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг. 

Улмаар аравдугаар сарын 13-ны өдөр уг хурлыг товлоод байсан ч Б.Хурцын өмгөөлөгч шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар хурал хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан юм. Тэгвэл уг хурал  10.00 цагт Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд эхэллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.29) 2020 оны 10 сарын 29

Алуурчдыг барьсан тагнуулчидаа сулалж явуул. Захиалагчыг нь олуул

0  |  0
Зочин(192.82.76.120) 2020 оны 10 сарын 28

Энэ одоо яасан их цаг нөхцөөж булзааруулдаг новш вэ ... шоронд н хийхгүй яагаад ингэж их удаагаад байнаа ... их хурлын гишүүнийг оронд н хүн алдаг хүн ... зоригийн хэргийг зохиогоод энгийн иргэдийг тамалдаг гар за өөр бусад н ЭЭБЭЭТЭЙГЭЭ нийлээд их л аархуу бяралхуу байсан даа...нүгэл чинь нүдээрээ гарна ..шоронд бүх насаар н хатаа

0  |  0
Top