Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын шүүх хурал үргэлжилнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 13

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр болсон. 

Шүүх хурал бүтэн өдөр хаалттай үргэлжилсэн ч Б.Хурцын шүүх хурал 20:00 цагийн үед завсарлаж, өнөөдөр шүүх хурал 09:00 цагаас үргэлжлэхээр болсон юм. Шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Отгонжаргал, Ю.Энхмаа, Т.Батжаргал нар багтаж байгаа бол хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар болон С.Зориг агсны эхнэр Б.Булган оролцож байна. Шүүх хурал хараахан эхлээгүй байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.55.188.81) 2019 оны 08 сарын 14

general xuniig ta nar yaxiin shudraga gemgui gdg xaragdaj bna

0  |  0
зочин(103.111.68.3) 2019 оны 08 сарын 13

эдгээр нөхөд төрийн албыг ярагчин болгож гэмгүй хүмүүсийг яргалж,тамлан зовоосныхоо хариуг үүрээд шорондоо орох ёстой

1  |  1
Top