Монгол Улсын Засгийн газраас Тост, Тосон бумбын нурууг Байгалийн нөөц газарт өргөтгөлөөр авах тухай тогтоолыг дөнгөж сая гаргалаа. Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газрыг 153482.37 га талбайгаар нэмэгдүүлэн нийт 896540.37 га талбайгаар хилийн заагийг шинэчлэн тогтоохоор шийдвэрлэсэн байна. Энэхүү талбайг Улсын тусгай хамгаалалтад авснаар Тост, Тосон бумбын нурууны 869540.47 га газарт буюу бүхэлд нь ямар ч компани уул уурхайн ашиглалт, олборлолт, хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо.
Тост, Тосон бумбын нурууг Байгалийн нөөц газарт өргөтгөлөөр авах тухай Засгийн газрын тогтоолыг “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” 2.3.1-д “... Усны нөөц, гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иас доошгүй хувийг тусгай хамгаалалтад авах”, “Ногоон хөгжлийн бодлого” 3.2.1-д “Байгалийн унаган төрх, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, цэнгэг усны нөөц, гол, мөрний урсац бүрэлдэх эхийн 60-aac доошгүй хувийг тусгай хамгаалалтад авч, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 2020 онд нийт нутаг дэвсгэрийн 25 хувь хүргэх”, “Ус үндэсний хөтөлбөр”-т “Гол мөрний урсац бүрэлдэх эхийн 60 хувьд хамаарах газрын хилийг нарийвчлан тогтоож, улсын болон орон нутгийн хамгаалалтад авна”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр 4.2.1-д “Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-иac доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авна” хэмээн тодорхойлсон төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор баталжээ.
Тост, Тосон бумбын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар УИХ-ын 2016 оны 35 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авч, Засгийн газрын 2017 оны 91 дүгээр тогтоолоор байгалийн нөөц газраар бүртгэсэн юм. Орон нутгийн хувьд Тост, Тосон бумбын нурууг Өмнөговь аймгийн ИТХ-аас 2010 онд 668912 га, Гурвантэс сумын ИТХ-аас 671180 га талбайгаар тус тус хилийн заагийг тогтоож байв.
Ийнхүү Засгийн газрын өнөөдрийн /2019.08.14/ тогтоолоор Тост, Тосон бумбын нурууны байгалийн цогцолбор газрын хилийн заагт өөрчлөлт оруулан 153482.37 га газар өргөтгөн нийт 896540.37 га газрыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргалаа. Засгийн газрын тогтоолтой холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нараар ахлуулсан томоохон ажлын хэсэг улсын хэмжээнд олгогдсон хайгуулын болон ашиглалтын лицензийн олголтод дахин хяналт хийхээр болсон байна. Мөн хилийн заагийг баталсантай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарт, мэдээллийн санд бүртгэхийг БХБ-ын сайд Х.Баделханд, хамгаалалтыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарт даалгасан байна.
ВИДЕО БИЧЛЭГ:
Сэтгэгдэл ( 38 )
нөхөн төлбөр гэж улсаас асар их мөнгө авдаг гэсэн ингэж болохуу
ямар сайхан нутаг вэ баярлалаа лус баярлана шүү
Четгерийн баасны хар хорхой чойжилсуран хам хулгайчуудтайгаа тамын оронлуу саадгvй тvргэн яваарай !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

bayrlalaa Erunkhii said aa! ajliin amjilt husye!
UB aar duuren dooro ustai baishin bariad.baigaliin hamgii shan gazriig uhaad Choijilsureng Buudah ch bagadana da.
UB aar duuren dooro ustai baishin bariad.baigaliin hamgii shan gazriig uhaad Choijilsureng Buudah ch bagadana da.
Юун нөхөн төлбөр анхнаас нь хууль бусаар авчаад одоо үүнийг далимдуулж татвар төлөгчдийн мөнгөнөөс луйвардана. Харин ч тлргууль оноож нөхөн сэргээлт хийдгэх хэрэгтэй

Чойжилсүрэн гэж олон жил Увсынхныг мөнгөөр угжиж их хуралд сууж улмаар шунал нь хэтэрч орон нутгийнхныг мөнгөөр хахуульдаж амыг нь барих гэсэн мэрэгжилийн луйвачин мөн.
Анх хамгаалалтанд авахад хуйвалдаан зохиож хамгаалалтын гадна үлдээсэн нь тодорхой болоод байна.Иймд тэр хуйвалдааныг шалган илрүүлж ил тод хариуцлага тооцохыг хүсэе.
ерөнхий сайдад өмнөговьчууд болон монголчууд маш их баярлаж бна ,одоо бгаа нүүрсний уурхай дээр дахиж лиценз олгохгүй ,30жилээр хааж дараа үедээ үлдээ мөн орхон туул голын ай савд бгаа ,алтны ордуудыг мөн хааж ,30-н жилд на м зогсоо ,алт ухаад монголчууд өөдөлсөнгүй ,төрд шургалсан хэдэн дээрэмчидтэй боллоо
yunii chin nohon olgovor vee, ted nar jin anhnaasa huuli busaar zovshoorol avsan bzdee., !!
эрт ингэх байсан юм
Bayar xvrgie manaihaan mongold xujaagin uurhai 1r nemegdlee
Yun nuhun tulbur ve tsaabuul chini baigal orchinig suitegsen humuus shuu dee baigal orchinoo sergeesenii baraa bol yrih ym shuu huuu
Ямар сайхан мэдээ вэ? Дараа жилээс ч юмуу Орхон голоо нэг сайхан болгоод өгөөрэй. Амжилт хүсьё
Төр зөв шийдвэр гаргажээ унаган байгалаа хайрлах хэрэгтэй
hnd ch ogohoorgyi bolgohiin told yah bilee
Altman yyl Erdene yyl bga yom bolov yy
buruu ymldaa yron bol Mongolchuud gishgeh gazargui bolson vedee mdeh baih odoo ingeel hari orni hamaaral buhii bolhid belen bolj bnshude
Баярлалаа. Хаана ямар ашигтай өгөөжтэй юм байна түүнийг өөрийн болгохын тулд ИХ Хуралд орж өөрийгөө дархан эрхтэй болгож, хуулийг өөрийн талд ашигтай болгож тусгай хамгаалалттай бүсийг чөлөөлж ухаж төнхөх авах ашиглахад хүнийг амь насыг бүрэлгэх юу ч биш гэдгийг Чойжилсүрэн харууллаа.
Bayarlalaa. Sumbee maani odoo jaahn ch gsn sun”s ni amielah bh daa um MA ni bad MI hum
Bayrllaa. Mongoliin tor zasag uunees tsaash ulam huulia deedelen ajillaarai.
болж дээ.. байгаль хамгаалагч залуугийн амь үнэгүй биш байжээ......
Вааув сайхан мэдээ байна. Талийгаач ирвэс хамгаалагч маань одоо тайван байх байхаа