Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр шүүхээс хорих ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаалтын үед эрүүдэн шүүсэн, хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2019.08.14/ гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Шүүх бүрэлдэхүүний ерөнхий шүүгчээр Ц.Отгонжаргал, шүүгчээр Ю.Энхмаа, Т.Батжаргал нар ажиллаж байна. Хэргийн хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон С.Зориг агсны эхнэр Б.Булган нар оролцож байгаа. Шүүгдэгчдийн ар гэрийнхэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг улсын нууцаас бүрэн гаргах, захиалагчийг зарлахыг шаардаж буй юм. Энэ хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг шалгах ёстой гэж шүүгдэгчдийн ар гэрийнхэн үзэж байна.
Өнгөрсөн бүтэн хоёр өдрийн шүүх хурлаар шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдөөс тайлбар сонсож дууссан байна. Өнөөдрийн шүүх хурлаар хохирогчдын мэдүүлгийг сонсож, оролцогч талуудын байр суурь, мэтгэлцээн өрнөсний дараа шүүх хурал шийдвэрээ гаргах аж.
Сэтгэгдэл ( 4 )
Булган бол хэцүүхэн нөхцөлд амьдарч байгаа шүү. Хэрвээ шүүх шудөргө байсан бол энэ хэрэг аль хэдийн шийдэгдсэн байсан байх. Булганыг өрөвдөж байна. Маш их тэвчээр шүү Баргийн жмжгтэй хүн давж гарахгүй нөхцөлд байгаа байх гэж хардаг
Төр төмөр нүүрээ хэрхэн харуулахыг одоо л харая. Бүх хэргийн учиг ард түмэнд ил болоод байгааг шүүх засаглал хэрхэн шийдээд ард түмэнд ямар тайлбар өгч халаах бол.
Булган яахлаараа хохирогч болдог хэрэг вэ? ! Хохирогч нь С.Баяр, С.Оюун нь биз дээ. Булган бүхнийг харсан, мэдсэн, гараа хүлүүлсэн (амыг нь скочдоогүй ) алуурчдад хайрлагдсан ГЭРЧ гээд хэвлэлээр бичээд байсан.хачин авгай юмаа
Zuv, elbegee ir. Hurtz general tzol bolon heel hahuuld avsan hurunguu elbegdorj-doo ug! Harin ulsaas avsan ACEM-in bairaa ulsdaa ug. ARD tumnii hurungu.