ЦЕГ: “Сауд гоби коэл транс”-ийн үйл ажиллагааг зогсоож, хамгаалалтад авлаа

2019 оны 08 сарын 14

Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019.08.12-ны өдөр  шуурхай хуралдаан зарлаж, Уул уурхайн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ЦЕГ-ын дарга С.Баатаржав, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Хэрлэн болон бусад холбогдох албаны хүмүүстэй Өмнөговь аймаг дахь Гурван тэс сумын Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс”-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн юм. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 01/5640 тоот дүгнэлт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 01/2291 дугаартай албан бичгийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газар кадастрын хэлтсийн даргын 405 дугаартай шийдвэрээр “Сауд гоби коэл транс” ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцласан билээ.

2019.08.13-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан,  Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажлын хэсгийн алба хаагчид Өмнөговь аймгийн Гурван тэс сумд очин “Сауд гоби коэл транс”-ХХК-ий тусгай зөвшөөрлийг цуцласан шийдвэрийг танилцуулж, үйл ажиллагааг зогсоолоо.  

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар тус байгууллагад ашиглаж байсан тоног төхөөрөмж, хэрэгслийг битүүмжилж, лацдаж, цагдаагийн байгууллага уурхайн амыг хааж, тусгай зөвшөөрлийн талбайг хамгаалалтад авч ажиллаж байна.

Эх сурвалж: ЦЕГ

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(197.210.227.192) 2019 оны 09 сарын 22

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг

0  |  0
USD BANK(197.210.226.112) 2019 оны 08 сарын 17

Сайн байна уу? Намайг Турмөх гэдэг. Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдэд мэдээлэл өгөхийг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхөрсөн тул онлайн зээлдүүлэгч хэд хэдэн зүйлийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад хамрагдах зээлдүүлэгч гэж дуудсаны дараа тэр надад 1,032,904,450MNT сая төгрөгийн зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай. (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит хугацааны зээл авах хүсэлтэй байгаа хүмүүст энэ боломжийг ашиглахыг ан

0  |  0
ИРГЭН(202.180.220.172) 2019 оны 08 сарын 14

ОДОО Л ТӨРТЭЙ БОЛЖ ЭХЭЛЖ БАЙНА ДАА. У.ХҮРЭЛСҮХЭД БАЯРЛАЛАА. ЗОРИГТОЙ ЗӨВ ШИЙДВЭР БАЙЛАА.

0  |  0
Top