ТАНИЛЦ: 20-100 сая төгрөгөөр санхүүжүүлэх ЖДҮХС-гийн төслүүд шалгарлаа

Н.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

ЖДҮХС-гаас 20-100 сая төгрөгөөр санхүүжүүлэх нийт 3 тэрбум төгрөгийн 48 төсөл эцсийн байдлаар шалгарлаа.

Өнгөрсөн жил багагүй дуулиан тарьсан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас /ЖДҮХС/ олгогддог урт хугацаатай, хөнгөлөлттэй зээлд хамрагдах иргэд аж ахуй нэгжийн төсөл хүлээж авах үйл ажиллагаа энэ онд зургаадугаар сард тасалбар болсон. Үүнд нийтдээ 20 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 1411 иргэн, аж ахуй нэгжүүдээс хэрэгжүүлэх төслийн баримт бичиг болон түүнтэй холбоотой иж бүрдлийн материалаа ирүүлсэн. Дээрх ирүүлсэн нийт төслөөс эхний шатны иж бүрдлийн шаардлага болон төсөлд тавигдах шалгуур хангагдсан 534 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл дараагийн II шат буюу төслийн урьдчилсан судалгааны шатанд шилжсэн. Хоёрдугаар шатанд шалгарсан төслийн 376 нь аж ахуйн нэгж, 158 нь иргэнээс ирүүлсэн төсөл юм. Үүнээс 300 сая төгрөгөөс дээш 1.0 тэрбум төгрөг хүртэл зээл хүссэн 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт дараагийн шатанд шилжигдсэн юм. Нийт ирүүлсэн төслөөс 877 нь шаардлага хангаагүй. ЖДҮХС-гийн төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаа нийт IV үе шаттай бөгөөд эцсийн зээл олгох шийдвэрийг төсөл сонгон шалгаруулах хороо өчигдөр явууллаа.

Нэгдүгээр шатны сонгон шалгаруулалтаар төслийн шаардлага, иж бүрдэл хангаж, дараагийн шатанд тэнцсэн нийт 101 иргэн, аж ахуйн нэгжийн 12.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг ЖДҮХС-гийн мэргэжилтнүүд судалж, төслийн урьдчилсан болон нарийвчилсан судалгааг хийж, батлагдсан хүснэгтийн дагуу үнэлгээ хийж дууссан. Улмаар өчигдөр сонгон шалгаруулалтыг нээлттэй ил тод явуулж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан үзүүлсэн юм. 

Ингээд ЖДҮХС-гаас 20-100 сая төгрөгөөр санхүүжүүлэх нийт 3 тэрбум төгрөгийн 48 төсөл өчигдөр эцсийн байдлаар шалгарлаа.

ХХААХҮ-Н САЙДЫН А-249 ТООТ ТУШААЛААР 2019 ОНД САНГААР ДАМЖУУЛАН ОЛГОХ ЗЭЭЛИЙН БАГЦТАЙ ТАНИЛЦАНА УУ ( НИЙТ ДҮН 3 ТЭРБУМ )

 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бор(66.181.161.57) 2019 оны 08 сарын 18

Хэн авсныг яаж мэдэх юм бэ бас л ЖДҮ авсан байлгүй ард түмэнд нээлтэй харуулаач

0  |  0
орк(66.181.180.24) 2019 оны 08 сарын 16

МАН-ЫГ БУРХАН ОРШООГ ТЭР ЧИГЭЭРЭЭ ШУНАЛЫН ТУЛАМ БОЛЧИХСОН ХУЛГАЙЧ НАР ЮМ ДАА. БАГА Л ИДЭЭСЭЙ ГЭХЭЭС АВИЛГА ХАХУУЛИЙГ МАН ХЯЗГААРЛАНА ГЭЖ ГОШНОГНЫ АЦ

0  |  0
Fking joke(98.253.30.34) 2019 оны 08 сарын 16

Giiguulej dee, oorsdoo terbum bagdaa l 700-800 say aar n avsan bsan jiriin irged bolhoor 10 say l olddog iym bna.

0  |  0
Top