Элвис тэнгэрт одоод 42 жил болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 16

Гэвч түүний шүтэн бишрэгчид түүнийг одоо хүртэл амьд хэвээр байгаа гэж итгэдэг.

1977 оны наймдугаар сарын 16-нд рок-н-роллын хаан, алдарт Элвис Пресли нас нөгчсөн. 1950-иад оны дунд үеэс ид алдаршсан Элвис дуулж, бүжиглэж, кинонд тоглон, олон сая хүний шүтээн болсон байлаа.

Гэвч армид алба хаасан хоёр жил түүний замналд золтой л цэг тавьж орхиогүй. Харин Пресли тайзан дээрээ эргэн ирж, дахин шуугиулж чадсан юм.

1970-аад онд алдар хүндийн оргилоос бууж, хаан нэрээ алдсан ч түүний концерт үргэлж танхим дүүрэн хүнтэй болдог байлаа.

1977 онд Индианаполист сүүлчийн концертоо хийгээд хэдхэн долоо хонгийн дараа тэр энэ ертөнцийг орхисон. 42 настай Элвисийг эм хэтрүүлэн хэрэглэсэн гэж эмч нар оношилсон юм.

Гэвч түүний шүтэн бишрэгчид түүнийг одоо хүртэл амьд хэвээр байгаа гэж итгэдэг. Шоу ертөнцөөс уйдсан Элвис үхсэн мэт олон нийтэд зарлуулаад өөрөө өөр нэрээр дэлхийн хаа нэгтэй амьдарч байгаа гэдэгт тэд итгэхийг хүсдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top