Жүдо: ДАШТ-д зодоглох Монголын шигшээ баг

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 17

“Токио 2020” олимпын наадмын өмнөх жүдо бөхийн сүүлийн ДАШТ энэ сарын 25-наас ирэх сарын 1 хүртэл Японы нийслэлийн “Ниппон Бүдокан” ордонд явагдаж, тамирчид 15 багц медалийн төлөө өрсөлдөнө.
 

ДАШТ-д 150 орны эрэгтэй 528, эмэгтэй 351, нийт 879 жүдоч оролцох юм.

Энэ жил Бразил, Хятад, Герман, Япон, Монгол, Португал, ОХУ, БНСУ, АНУ гэсэн есөн орон л 9 эрэгтэй, 9 эмэгтэй гэсэн бүтэн багтай зодоглох болно.

Манай улсаас  эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 57 кг-д Л.Энх-Отгон, 63 кг-ын жинд Б.Мөнгөнчимэг, Б.Ганхайч, 70 кг-д Ц.Энхчимэг, 78 кг-д О.Мөнхцэцэг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Д.Амартүвшин, 66 кг-д Ё.Басхүү, 73 кг-д Г.Одбаяр, Ц.Цогтбаатар, 81 кг-ын жинд О.Ууганбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр нар оролцохоор бэлтгэл сургуулиа базааж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bayasaa(66.181.161.53) 2019 оны 08 сарын 19

Bag tamirchiddaa undur amjilt husii

2  |  0
Top