Ө.Дүүрэнбаяр ялагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 31

Өнөөдөр Японы Токио хотын “Бүдокан” ордонд жүдо бөхийн ДАШТ-ий хүнд жингийн барилдаанууд болж байна. 

+ 100 кг-д манай бөх Ө.Дүүрэнбаяр Австралийн Парк Лиамыг торгуулиар ялсан.

Дараа нь Голландын Рой Мейертэй таарсан. Ройтой манай бөх гурав барилдаад хоёр ялж байжээ.

Харилцан барилдаанаа мэдэх хоёр бөх. Рой үүрч суусаар Ө.Дүүрэнбаярыг хоёр торгууль хүлээлгэсэн.

Нэмэлт цагт хоёр торгуультай орсон манай бөх ухрах эрхгүй болж, нэмэлт цагт дахин нэг торгуулснаар ялагдлаа. Тун харамсалтай ялагдал. 

Ийнхүү өнөөдөр барилдсан манай хоёр бөх тэмцээнээ дуусгалаа.

Маргааш холимог багийн барилдаантай.

9-р сарын 1

12.00 Урьдчилсан барилдаан: Багийн тэмцээн

18.20 Финал: Багийн тэмцээн

Багийн тэмцээнд эрэгтэй 73, 90, +90 кг, эмэгтэй 57, 70, +70 кг-ийн жинд өрсөлдөнө.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.212.62) 2019 оны 09 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
zochin(66.181.187.217) 2019 оны 08 сарын 31

BALJAAG SOLIKH BOLJEE , TAMIRCHID BIENII KHUCHNII BELTGEL MUU , OYUNY BELTGEL MUU BAYNA , KHUURKHII MUU URNAA L ARGAGUY AGUU TAMIRCHNY KHUWID NEG MEDALITAY

0  |  0
Top