ВИДЕО: Монголын баг ОХУ-д 0-4 ялагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 01

Токио хотын “Бүдокан” ордонд өнөөдөр (2019.09.01) 12:00 цагаас жүдо бөхийн ДАШТ-ий холимог багийн тэмцээн эхэллээ. Нийт 15 шигшээ баг багийн тэмцээнд өрсөлдсөн.

Японы шигшээ баг Өмнөд Солонгосыг 4-0 ялж, шөвгийн 4-т шалгаран үлдлээ. Бразилын шигшээ Азербайжаныг 4-1, Франц Кубыг ялж, хагас шигшээд шалгараад байна.

Хятадын багийг 4-3 ялсан манай багийн дараагийн өрсөлдөгч ОХУ-ын шигшээ. Оросууд эхний тойрогт Дүрвэгчдийн багийг 4-0 ялсан байгаа.

90 кг-д Г.Пунцагцэрэн Х.Халмурзаевтай барилдаж, 3 торгуулиар ялагдлаа. 0-1
 

+70 кг-д О.Мөнхцэцэг Анна Гущинад нэмэлт цагт цэвэр ялагдав. 0-2

+90 кг-д Ө.Дүүрэнбаяр Тасоевд 20 секундэд цэвэр ялагдлаа. 0-3

57 кг-д М.Уранцэцэг Д.Межетскаятай барилдаж, хансокү макэ ялагдсанаар манай баг 0-4 ялагдлаа.

Хагас шигшээд Япон Бразилтай, Франц ОХУ-ын багтай барилдана. Манай баг дагах барилдаанд Кубын багтай таарчээ.  

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hehe(202.21.107.81) 2019 оны 09 сарын 03

chatsganuud

0  |  0
matilda(156.0.212.62) 2019 оны 09 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top