Видео: Н.Түвшинбаяр цэвэр ялж, Харасаватай барилдах боллоо

2019 оны 08 сарын 31

Өнөөдөр Японы Токио хотын “Бүдокан” ордонд жүдо бөхийн ДАШТ-ий хүнд жингийн барилдаанууд болж байна.  

+ 100 кг-д 41 бөх барилдаж байгаагаас манай улсаас Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр гэсэн хоёр тамирчин зодоглож байна.
 

Олимпын аварга Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлээд, дараагийн тойрогт Сенегалын 25 настай Mbagnick Ndiaye-тай барилдлаа. Өрсөлдөгч нь энэ оны Африкийн АШТ, Африкийн наадамд түрүүлээд ирсэн бөх байна.

Нуруу өндөр чацтай африк залууг манай аварга нэг минутад зүүн хавираад цэвэр яллаа.

Одоо Н.Түвшинбаяр 2016 оны олимпын аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл, холимог багийн барилдааны дэлхийн хошой аварга Харасава Хисаёшитэй барилдах юм. Хоёр бөх 2018 оны Осака Их Дуулгын тэмцээнд таарч барилдан, манай бөх ялж байжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mun(110.70.54.157) 2019 оны 09 сарын 01

Shn shuu avraga mini

0  |  0
matilda(156.0.212.62) 2019 оны 09 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Mgl(66.181.161.121) 2019 оны 09 сарын 01

Sxn avraga shvvdee. Vndesnii boxiin munaguud tuvshinbayr avargiin xaana ch xvrexgv dooguur n suu. Muu nauraachid, doping chid

2  |  0
чимгээ(66.181.161.5) 2019 оны 09 сарын 01

үү үү үү Сайхан аварга даа.

3  |  0
Top