Жүдо ДАШТ: +100, +78 кг-д хэн түрүүлэх вэ?

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 31

Өнөөдөр Японы Токио хотын “Бүдокан” ордонд жүдо бөхийн ДАШТ-ий хүнд жингийн барилдаанууд болно. Урьдчилсан барилдаан 12 цагт эхэлж, финалын барилдаанууд 18 цагт эхлэх юм. Бөх цөөтэй жин тул ийнхүү барилдааны цаг хойшилсон байна.

+ 100 кг-д 41 бөх барилдана. Манай улсаас Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр гэсэн хоёр тамирчин зодоглох бол эмэгтэйчүүдийн хүнд жинд бөх гаргаагүй.
 

Олимпын аварга Н.Түвшинбаяр эхний тойрогт Сенегалын 25 настай Mbagnick Ndiaye-тай барилдана. Энэ оны Африкийн АШТ, Африкийн наадамд түрүүлээд ирсэн бөх байна. Түүнийг давахад харин хүнд учраа түүнийг хүлээж байгаа. 2016 оны олимпын аварга, 2018 оны ДАШТ-ий хүрэл, холимог багийн барилдааны дэлхийн хошой аварга Харасава Хисаёшитэй барилдах юм. Хоёр бөх 2018 оны Осака Их Дуулгын тэмцээнд таарч барилдан, манай бөх ялж байжээ.

Ө.Дүүрэнбаяр Австралийн Парк Лиам хэмээх залуу тамирчинтай таарсан. Энэ жилийн далайн орнуудын аварга бөх. Түүнийг давахад Голландын Рой Мейер, Крпалек гээд хүнд даваанууд түүнийг хүлээж байна. Ройтой манай бөх гурав барилдаад хоёр ялж байжээ.  

Францын Тедди Ринер хэмээх тасархай бөх нь барилдахгүй тул энэ жингийн барилдаанууд тун өрсөлдөөнтэй болно. Магадгүй Ринерийг орлох бөх гараад ирсэн ч байж болох. Дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга Гүржийн Гурам Тушишвили энэ онд Европын наадамд тэргүүлсэн, одоогийн байдлаар хэнд ч ялагдаагүй байна. Түүнтэй аваргын төлөө өрсөлдөх бөхчүүдэд Японы Харасава, Бразилийн Моура, Чехийн Крпалек нар нэрлэгдэж байгаа.

Эмэгтэй хүнд жинд олимпын аварга, дэлхийн хошой аварга Кубын 27 настай жүдоч Идалис Ортис, өнгөрсөн жилийн дэлхийн аварга Японы Сара Асахина, 2018 оны Жакартагийн наадмын аварга Акира Сонэ нар аваргын төлөө өрсөлдөх болно. Ялангуяа хоёр япон жүдочдын өрсөлдөөн тун сонирхолтой байгаа. Ирэх жилийн олимпод хэн зодоглох вэ гэдэг дээр Сара арай илүү боломжтой байгаа ч ДАШТ-д үзүүлэх үр дүн чухал. Тэд хагас шигшээд таарах магадлалтай.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tergel(64.119.21.21) 2019 оны 08 сарын 31

Judo bag 3 avarga 2 mongo 1hurel avna gesen yasan be

0  |  0
Baas(24.18.244.205) 2019 оны 08 сарын 31

60 n chiganziin 1 ni turuulne. Naad modon baasan jorlongoosoo salchaad uuniig bod.

1  |  1
Baagii(202.126.89.225) 2019 оны 08 сарын 31

Амжилт хүсье. Ясны бөх хүн дээ .

0  |  0
Orgil(202.9.43.235) 2019 оны 08 сарын 31

Mash sain barildaan uzuulee

0  |  0
Top