Японы нийслэл Токио хотод өндөрлөсөн жүдо бөхийн ДАШТ-д ОХУ-ын баг тамирчид тун амжилтгүй оролцсон гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Оросын баг тэмцээнийг 2 мөнгө Нияз Ильясов (эрэгтэй, 100 кг), Наталья Кузютина (эмэгтэй 52 кг), нэг хүрэл Денис Ярцев (эрэгтэй 73 кг) медальтай өндөрлүүлж, багийн дүнгээр 10 –р байр орсон. Мөн холимог багийн барилдаанд хүрэл медаль хүртсэн билээ.
ОХУ-ын жүдогийн шигшээ багийн ерөнхий менежер, итали мэргэжилтэн Эцио Гамба ДАШТ-д оролцсон талаараа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Гамба “Манай шигшээ баг Токиогийн олимпод бүтэн багаар оролцох болно. Үүнд 100 хувь итгэлтэй байна. Одоо манай тамирчдын өмнө байгаа гол зорилго бол жин тус бүртээ чансаагаар эхний 8-д багтах. Бид өнгөрсөн ДАШТ-д 5-7 медаль авах төлөвлөгөөтэй байсан ч биелүүлж чадсангүй. Гэхдээ ирэх жил олимпод алдаа гаргаснаас энэ жил ДАШТ-д алдсан нь дээр. Холимог багийн тэмцээнд бид шилдгүүдээ барилдуулж чадаагүй. Хагас шигшээд Францын багийг ялах байсан ч 3:3 байхад сугалаа манай хамгийн залуу тамирчныг сонгочихлоо. “Токио 2020” наадамд холимог багийнхан сайн оролцоно гэж бодож байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Монголыг 4:0-оор ялсан чинь маш их эргэлзээтэй байсан даа. Манайхан тохирсон гэж ойлгосон, шившиг Гамбаа ба Тулгаа