Жүдо: Хойд Солонгос ДАШТ-д оролцохгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 19

Энэ сарын 25-нд Японы нийслэл Токио хотод эхлэх жүдо бөхийн ДАШТ-д Хойд Солонгосын баг оролцохгүй болжээ.

Уг нь тус улсаас хоёр эрэгтэй, зургаан эмэгтэй тамирчин, Спортын дэд сайд тэргүүтэй албаны гурван хүний хамт Токиод очих гэж байсан юм. JudoInside-д бичсэнээр Хойд Солонгосын баг улс төрийн шалтгаанаар ДАШТ-ийг өнжихөөр болсон гэнэ. Уг нь БНАСАУ-ын эсрэг хориг тавьсан байгаа ч жүдо бөхийн тамирчдыг ирэхэд ямар нэг саад байхгүй гэж Японы Засгийн газраас мэдэгдэж байсан билээ.   

Хойд Солонгос улс Токиогийн олимпын жүдогийн тэмцээнд Өмнөд Солонгосын багтай хамтарсан багаар оролцох хүсэлтэй байгаагаа ОУОХ-нд мэдэгдэж байлаа.

ДАШТ-д оролцох ёстой байсан тамирчид:

60 кг: Jae Yong An, Yong Gwon Kim  

48 кг: Yu Sun Jon, Jong Hung Kim

52 кг: Song Sim Rim       

57 кг: Hyo Sun Ri, Jin A Kim  

70 кг: Sun Yong Kwon

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top