Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сэжигтнээр татан шалгах үедээ тэднийг эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг буруутган шүүж байгаа билээ. Шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна.
Хэргийн хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон С.Зориг агсны эхнэр Б.Булган нар оролцож байгаа бол Шүүх бүрэлдэхүүний ерөнхий шүүгчээр Ц.Отгонжаргал, шүүгчээр Ю.Энхмаа, Т.Батжаргал, улсын яллагчаар Б.Мөнх-Од, Б.Энэрэл нар ажиллаж байна. Мөн гэрчээр С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр шүүхээс хорих ял сонссон Ц.Амгаланбаатар нар оролцож байгаа.
Шүүхийн байгууллагын өгсөн мэдээллээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд зааснаар эд мөрийн баримт болох 24 ширхэг CD, бичмэл нотлох баримтыг тус тус шинжлэн судалж, дууссан байна. Иймд шүүх хурал дуусах шатандаа орсон бөгөөд, шүүхийн бүрэлдэхүүн өнөөдөр шийдвэрээ гаргаж магадгүй юм.
Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 251 дүгээр зүйлийг 251.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдээд байна.
133 дугаар зүйл.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих
133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
251 дүгээр зүйл. Эрүү шүүлт тулгах
251.1.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Жозе Люсийн зээл, Бид 5000 евро-аас 50000 еврогоос 50000 еврогоос 300,000 еврогоос жилийн 2% -ийн хүүтэй зээл олгодог. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол төлбөрийн эцэс төгсгөлгүй стрессийг хэлээрэй. бидэн рүү имэйлээр илгээнэ үү (joseluisloans@gmail.com)