ШУУД: Шүүх бүрэлдэхүүн ШИЙДВЭРЭЭ гаргахаар хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 19

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сэжигтнээр татан шалгах үедээ тэднийг эрүүдэн шүүсэн хэргээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүнийг буруутган шүүж байгаа билээ. Шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна.

Манай сурвалжлах багийн ирүүлсэн мэдээллээр шүүх бүрэлдэхүүн хурлыг завсарлуулан хэргийг шийдвэрлэхээр хуралдаж байгаа аж. Шүүх бүрэлдэхүүний ерөнхий шүүгчээр Ц.Отгонжаргал, шүүгчээр Ю.Энхмаа, Т.Батжаргал, улсын яллагчаар Б.Мөнх-Од, Б.Энэрэл нар ажиллаж буй. Харин хохирогчоор Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон С.Зориг агсны эхнэр Б.Булган нар оролцож байгаа бол гэрчээр С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр шүүхээс хорих ял сонссон Ц.Амгаланбаатар оролцож байгаа юм.

БИЧЛЭГ ҮЗЭХ:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top