ШУУРХАЙ: Шүүхийн шийдвэрийг олон нийтэд нээлттэй танилцуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 19

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат болон мөрдөн байцаагч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын есөн хүний шүүх хурал Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Тэднийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сэжигтнээр татан шалгах үедээ эрүүдэн шүүсэн хэргээр буруутгаад байгаа юм.

Одоогоор шүүх хурал завсарлаад байгаа ба шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөж байгаа юм. Хуралдааны талаар Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн зохицуулах албаны ажилтан Б.Жавхланбаяр “Өнөөдөр шүүх хурал дуусна, дуусахгүй гэж би хэлж чадахгүй. Ерөнхийдөө шийдвэр гарахад ойртсон гэж ойлгож болно. Шүүхийн шийдвэрийг олон нийтэд нээлттэй танилцуулна” хэмээн мэдээлэл өгсөн юм.

ШУУД ҮЗЭХ:

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MARIA(105.112.114.187) 2019 оны 08 сарын 20

Жозе Люсийн зээл, Бид 5000 евро-аас 50000 еврогоос 50000 еврогоос 300,000 еврогоос жилийн 2% -ийн хүүтэй зээл олгодог. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол төлбөрийн эцэс төгсгөлгүй стрессийг хэлээрэй.   бидэн рүү имэйлээр илгээнэ үү (joseluisloans@gmail.com)

0  |  0
Top