Энэ сарын 17-18-нд Улаанбаатар хотод “JAPAN FESTIVAL in MONGOLIA 2019” наадам амжилттай явагдаж дууслаа. Тус наадмын хүрээнд явагддаг уламжлалт “Японы поп соёлын өдөрлөг”-т энэ жил охидын “Wa–suta” хамтлаг анх удаа оролцсон юм.
Тус хамтлагийн хувьд Монгол орон аялан тоглолт хийсэн 11 дэх улс нь болсон бөгөөд манай орон тэдэнд үнэхээр таалагджээ.
Хамтлагийн гишүүд “Урьд өмнө очиж байсан улсуудад тоглолтын өмнө олон нийтийн сүлжээгээр мэдээлэл гардаг байсан ч Монголд биднийг мэддэг хүн байгаа болов уу гэж их санаа зовж байлаа. Гэвч хүмүүс сайн дэмжиж байсан. Японоос ирсэн манай фэнүүд эхний эгнээнд бүжиглээд, тэрийг нь харсан монголчууд дуурайн бүжиглэж, ёстой сайхан баяр боллоо. Монгол орон сургуулийн сурах бичигт гардгаас илүү хөгжилтэй орон байлаа. Өөр өөрийн стиль маягтай хувцас өмсдөг хүн олон юм. Үсний загвар нь ч ганган. Дахиад Монголд ирмээр байна. Ялангуяа монгол охидод таалагдсандаа их баяртай байгаа. Японд хайртай, Японы соёлд дуртай хүн олон байлаа” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Охидын Wa–suta (わーすた) хамтлагийн нэр нь The World Standard үгнээс гаралтай. 2015 онд байгуулагдсан. “Avex Management Inc” продакшны харьяа хамтлаг юм. Таван гишүүнтэй.
Сэтгэгдэл ( 0 )