Говийн УЛААН ЧУЛУУ ОЛБОРЛОДОГ уурхайг түр зогсоолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 21

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын дөрөвдүгээр багийн нутаг, Шүрэн толгой хэмээх газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Баатарван транс” компанийн үйл ажиллагааг түр зогсоох захирамжийг өчигдөр /2019.08.20/ Гурвантэс сумын Засаг дарга О.Баттогтох гаргажээ.

Учир нь энэ сарын 18-ны орой нутгийн иргэд болон тус компанийн ажилчдын хооронд маргаан дэгдсэний улмаас 15 хүн хөнгөн болон хүнд гэмтэл авсан байна.

Иймд өчигдөр Гурвантэс сумын удирдлагуудын зүгээс иргэд, “Баатарван транс” компанийн төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгуулжээ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.1.6, Ашигт малтмалын тухай хуулийн 12.1.2 дахь заалтыг үндэслэн эмх замбараагүй байдал дахин үүсэхээс сэргийлж, тус компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хянан шалгах Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлт, хууль хяналтын байгууллагын шийдвэр гарах хүртэл үйл ажиллагаа явуулах эрхийг ийнхүү сумын Засаг дарга хязгаарласан байна.

Өнөөдрийн байдлаар уурхайн үйл ажиллагааг бүрэн зогсоож, компанийн техник хэрэгслийг лацаджээ. 

“Баатарван транс” компани нь тухайн газарт байгалийн ховор улаан чулуу олборлож, БНХАУ руу экспортод гаргадаг ажээ.

Нутгийн иргэд тус компанийн уурхайд нэвтэрч, олборлолт хийх оролдлого хийсэнтэй холбоотойгоор талуудын хооронд багагүй маргаан үүсч, ажилчид болон иргэд биенийгээ чулуу модоор цохиж, зодож гэмтээсэн хэрэг гарсан байна. 

 

Нутгийн иргэдийн ярьснаар уурхайнхан тэднийг уурхай руу орохыг зөвшөөрсөн ч дараа нь иргэд рүү машин техник болон явганаар дайрсан байна. Уурхай руу орсон 70 орчим хүний дунд жирэмсэн эмэгтэй байсан бөгөөд түүнийг уурхайн хүмүүс зодсон гэж эх сурвалж ярилаа. 

Тухайлбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын дөрөвдүгээр багийн иргэн Д.Наранцэцэг “Байгалийн ховор улаан чулуу олборлох тусгай зөвшөөрлийг “Баатарван транс” компани 2017 онд авсан байдаг. Гэвч хууль ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүлээгүй юм билээ. Сумын иргэдийн хурлаар Байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээ хэлэлцүүлж, батлуулалгүйгээр тусгай зөвшөөрөл авсан. Манай суманд 10 гаруй компани уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна. Түүнээс хамгийн их хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ компани. Иргэдийг байнга турхирдаг. Энэ сарын 18-нд болсон маргааны үеэр жирэмсэн эмэгтэйг чирч, гарнаас нь гавлаж дарамталсан байсан. БНХАУ руу улаан чулуу экспортолдог. Хэр хэмжээтэй, хэдэн тонноор нь гаргаж байгааг мэдэж байгаа хүн байхгүй. Төрийн хяналт, шалгалт байхгүй байна. Удирдлагуудтай нь уулзаж, бичиг баримт, зөвшөөрлийг нь үзэх гэхээр байдаггүй. Ийм хариуцлагагүй, дур зоргоороо газрын үйл ажиллагааг бүрэн зогсоох шаардлагатай байгаа” гэлээ.


“БААТАРВАН ТРАНС” ХХК-ИЙГ 10 ГАРУЙ САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОЖ, УЛСЫН БАЙЦААГЧИЙН АЛБАН ДААЛГАВАР ӨГЧЭЭ
 

Анх Өмнөговь аймгийн Гурвантэc сумаас зүүн урд зүгт найман км-т орших “Шүрэн толгой” хэмээх газарт 2014 оны нэгдүгээр сараас эхлэн иргэд улаан чулуу түүж эхэлжээ. Түүний дараахан “Баатарван транс” ХХК-д Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа 2014 оны аравдугаар сарын 27-ний өдрийн захирамжаар 247.6 гектар талбайд түгээмэл тархацтай ашигт малтмал түүх эрхийг гурван жилийн хугацаатай өгсөн байна. Гэтэл гурван жилийн дараа буюу 2017 онд “Баатарван транс” ХХК нь хайгуулын лицензээ ашиглалтын тусгай зөвшөөрөл болгосон аж. Ингээд сүүлийн жилүүдэд тус компани нь Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг зөрчиж байгааг мэргэжлийн байгууллага тогтоожээ.

Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын байгууллагын хамтарсан ажлын хэсэг “Баатарван транс” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж, энэ үеэр ноцтой зөрчлүүд илэрсэн тул энэ сарын 14-нд компанийн Ерөнхий захиралд албан шаардлага хүргүүлсэн байна.

Хяналт, шалгалтаар тус компани нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө үнэн зөв мэдүүлж төлөөгүй, эвдрэлд орсон талбайд техникийн нөхөн сэргэлт хийгээгүй, ил уурхайн аюулгүй ажиллагааны журам зөрчсөн, уул уурхайн график зургийн бүрдлийг хангаж, стандартын дагуу хийж гүйцэтгээгүй, байгаль орчныг хамгаалах, үйлдвэр байгуулахтай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжүүлж ажиллаагүй  зэрэг нийт 10 гаруй зөрчил илэрчээ.

Ингээд Улсын Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг тус компанид хүргүүлж, 10 гаруй сая төгрөгөөр торгосон ч тус компани зөрчлөө арилгаагүй хэвээр байгаа аж.

Иргэдийн өгч буй мэдээллээр бол тус компани төрийн хараа хяналтгүйгээр байгалийн ховор чулууг БНХАУ руу экспортод гаргаж байгаа аж. Тус компани нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай гэх мэдээлэл байна.


УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧИЙН АЛБАН ШААРДЛАГА

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. UROLOGIST(197.210.226.86) 2019 оны 09 сарын 22

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаяг

0  |  0
зочин(202.9.43.96) 2019 оны 08 сарын 30

улаан чулуугаар тогловол ээж нь үхдэг гж тоглуулдаггүй байсан .биднии багад

0  |  0
Zogsooo(85.218.48.83) 2019 оны 08 сарын 25

Barag l baigalin hobor ulaan shur bishuuu?!manai Shinjleh uhaanii yamnii erdemted eh orniihoo tuluu uneheer ajillahgui um aaa?! gobiin unagan irgen bn,huhed bhdaa gobin jijighen tolgod deer togloj bhad jijig jijig ,ash goe goe ungutei chuluunuudaar toglodogson,getel ter saihan chuluudiig hyatad ruu zuuguud duusgasan gej sonsoj baisan.MONGOL HUN eh ornoo hairalhgui gadnihantai niilen suitgej duusaj bn.Sayhan Orhon golin tsainitaar hordoj ulaanaar ergeldsen usnaas usan uher ,mal nud ni sohorson haragdaj bn lee.Iim baihad Mongol hunii huns eruul baij chadah uu,mongol hun eruul baij chadahuu,

0  |  0
777(5.77.28.20) 2019 оны 08 сарын 21

Одоо энэ юу вэ ? Улаан чулуу олборолдог уул уурхайн компани гэж юу байдаг юм . Шүр юм бишүү .. юу олборолдогоо нуухыг бодоход маш ашигтай бизнес байна даа

0  |  0
777(5.77.28.20) 2019 оны 08 сарын 21

Одоо энэ юу вэ ? Улаан чулуу олборолдог уул уурхайн компани гэж юу байдаг юм . Шүр юм бишүү .. юу олборолдогоо нуухыг бодоход маш ашигтай бизнес байна даа

0  |  0
Top