МХЕГ-аас Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор хэмжээ хэтрүүлэн мод тээвэрлэсэн зөрчлийг өчигдөр /2019.08.20/ илрүүлжээ.
Иргэн Б.Б нь Булган аймгийн Хялгант сумаас хэмжээ хэтэрсэн нойтон мод 8472 УНК улсын дугаартай ачааны автомашинд тээвэрлэж явсан зөрчлийг Эрүүгийн тухай хуульд заасны дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )