Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл
/2021.07.02/
ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ:
Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг хүнсний худалдаа, үйлдвэр, үйлчилгээний 48 (23,481), эрүүл мэндийн 20 (5362), сургалт, боловсролын 5 (1557), бусад 194 (35,535), нийт 267 (65,935) аж ахуйн нэгж, байгууллага, нийтийн эзэмшлийн гудамж, талбайн нийт 61,704 (44,092,338.3) м2 талбайд хийхэд хяналт тавин ажиллалаа. Хяналт шалгалтаар ариутгагч нь мэргэжлийн бус, хувийн хамгаалах хэрэгсэл хувцсыг бүрэн өмсөөгүй, бодисын хангамж хүрэлцээгүй, бодисыг зааврын дагуу ашиглаагүй, бүртгэгдээгүй болон шинжилгээ баталгаажилтгүй бодис ашигласан зэрэг зөрчил илэрснийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авсан байна.
Голомтын эцсийн халдваргүйжүүлэлтийг айл өрх 236 (7887), тусгаарлах байр 19 (1214), худалдаа үйлчилгээний 26 (4374), бусад албан байгууллагын 112 (10,007) нийт 393 (23,482) объектын 82,742.2 (8,622,033.8) м2 талбайд хийхэд хяналт тавин ажиллалаа.
2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Онцгой комиссоос ирүүлсэн мэдээллийн дагуу батлагдсан тохиолдлын маршрутаас Баянгол дүүрэгт байрлах 2 объектын 205 м.кв, Баянзүрх дүүрэгт байрлах 3 объектын 1340 м.кв, Налайх дүүрэгт байрлах 1 объектын 20 м.кв, Сонгинохайрхан дүүрэгт байрлах 1 объектын 1000 м.кв, Сүхбаатар дүүрэгт байрлах 1 объектын 260 м.кв, Хан-Уул дүүрэгт байрлах 1 объектын 300 м.кв, Чингэлтэй дүүрэгт байрлах 3 объектын 7623 м.кв буюу нийт 12 объектын 10748 м.кв талбайд ЗӨСҮТ, ХӨСҮТ, “Батлан хамгаалахын шүүх шинжилгээний төв”, “Улаанбаатар ариутгал”, “Хунт хайрхан”, “Орхон овоот” ХХК -ийн хийсэн голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын 10 улсын /ахлах/ байцаагч хяналт тавин ажиллалаа. Илэрсэн зөрчилгүй.
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ:
2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр аймаг орон нутагт 226, нийслэлд 1428, улсын хэмжээнд нийт 1654 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
Худалдаа -964
Нийтийн хоол үйлдвэрлэл, хүргэлтийн үйлчилгээ-384
Хүнсний үйлдвэр-4
Ахуйн үйлчилгээ-183
Нийтийн халуун ус, саун, бассейн-7
Амралтын газар, жуулчны бааз-58
Зочид буудал-33
Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв-4
Сургалтын төв-11
Хүнсний тээвэр-6 тус тус хамрагдлаа.
Шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 745 зөрчлийг илрүүлэн 466 буюу 51 хувийг арилгуулж, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн МХГ-аас 31 зөвлөмжийг аж ахуйн нэгж, байгууллагуудад хүргүүлжээ.
AЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ:
2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 176 /27,535/ эмнэлэг, эм хангамжийн байгууллага, 41 /2,660/ тусгаарлан ажиглах байр, 20 /5,097/ сорьц цуглуулах, түргэвчилсэн оношилгооны цэг, 18 /3,207/ дархлаажуулалтын түр цэг, Буянт-Ухаа боомт дахь ХМХА, нийт 255 /35,020/ цэгээс 13,515.1 /1,405,249.13/ кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан байна. Цуглуулсан 13515.1 /1,382,083.2/ кг хогийг устгасанаас 10,980.6 /970,240.9/ кг хогийг халдваргүйжүүлсний дараа булж, 2,534.5 /414,745.4/ кг хог хаягдлыг шатаах зууханд шатааж устгалаа. Дээрх үйл ажиллагаанд 16 /2,299/ тээврийн хэрэгсэл, 62 /9,177/ хүн ажиллажээ.
ВАКЦИНЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТ:
Нийслэлийн хэмжээнд
УОК-ын даргын 2021 оны 05 дугаар тушаал, МХЕГ-ын даргын 01/45 дугаар удирдамжаар 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дархлаажуулалтын суурин 1 цэгийн үйл ажиллагаанд эмчилгээний, эрүүл ахуй, халдвар хамгааллын, эм, биобэлдмэлийн хяналтын 3 улсын /ахлах/ байцаагчид хяналт тавин ажиллаж байна. Шалгалтын явцад илэрсэн зөрчилгүй, дархлаажуулалтын дараах урвал хүндрэл гараагүй.
ОРШУУЛГЫН ЯВЦАД ХИЙГДСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ:
ЭМС-ын 2021 оны А/214 дүгээр тушаалаар батлагдсан Коронавируст халдвар /Ковид-19/-ын батлагдсан болон сэжигтэй цогцсыг оршуулахад баримтлах түр журам”-ын хэрэгжилтэд Дүүргийн онцгой комиссоос байгуулагдсан ажлын хэсэгт орж ажиллан хяналт тавин ажиллаж байна. 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нийслэлд Улаанбаатар Буян ХХК баруун чандарлах төв, Улаанбаатар Буян ХХК зүүн чандарлах төв, Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн, Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, Баргилт оршуулгын газар, ХӨСҮТ, ЦТЭ, НДНЭ, Шүүх эмнэлэг, Төв аймгийн НЭ, Гэмтлийн эмнэлэг, 2, 3-р эмнэлэг, Монгол Японы хамтарсан эмнэлэг, СХД-ийн НЭ, ЭНЭҮТ-2, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн цогцос хадгалах газар, чандарлах төв рүү тээвэрлэх явцын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд НМХГ-аас дүүргийн МХХ-ийн улсын байцаагчдыг хуваарь гарган нийт 97 цогцсыг оршуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажилласан байна.
УЛС ХООРОНДЫН АЧАА ТЭЭВЭРЛЭЛТ:
Улсын хилээр орсон нийт 521 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, нийт 452 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгөв. Улсын хилээр гарсан нийт 499 тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх болон эцсийн халдваргүйжүүлэлтийг хийж, нийт 444 зорчигч жолоочид эрүүл мэндийн хяналт тандалт хийж, COVID-19 халдвараас сэргийлэх талаар зөвлөгөө өгсөн. Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нарт халдварын шинж тэмдэг илрээгүй.
АВТО ТЭЭВРИЙН ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧООНД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТ:
Улсын хэмжээнд авто замын шалган нэвтрүүлэх постонд 295 байцаагч ажиллаж нийт 4,637 (1,250,962) авто машинаар нэвтэрсэн 10,489 (3,404,875) иргэнд зөвлөгөө өгсөн байна. Мөн хот хоорондын болон хот доторх 173 (36,934) нийтийн тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж, 173 (30,696) тээврийн хэрэгсэлд цэвэрлэгээ, халдваргүйтгэлийн шаардлагыг хангуулахад хяналт тавин ажиллалаа.
2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагаас 07 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цагийн байдлаар авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, 5 толгой, 4 дүгээр зөрлөг, Элстэй товчоодоор Улаанбаатар хот руу 2045 тээврийн хэрэгслээр 3866 зорчигч орж, 2510 тээврийн хэрэгслээр 4483 зорчигч хотоос гарсан. Хотоос орж, гарсан зорчигчид “PCR” шинжилгээнд бүрэн хамрагдсан байна.
Тухайн өдрийн 17:00 цагийн байдлаар авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор Улаанбаатар хот руу 347 тээврийн хэрэгслээр 729 иргэн орж, 452 тээврийн хэрэгслээр 984 иргэн хотоос гарсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Хөрсийг ариутган, нөхөн сэргээх бол хлормин цацахаас гадна хар шороон хөрс авчирч асгаж байх хэрэгтэй. Бохирын машинууд голдуу шөнийн цагаар бохирын худагны гадуур нь асгаж хөрс ихээр бохирдуулдаг. Ийм цэгүүд УБ хотод маш олон бөгөөд төв замуудтай ойрхон байдаг учраас машины дугүйгаар тархана. Мэргэжлийн хяналт яаж шалгах, хяналт тавихаа мэддэггүй бол, ус суваг мэдсэн ч мэдээгүй царайлна. Хүрээлэн буй орчны эрүүл ахуй, экологийн цагдаа гэх мэт олон байгууллага байдаг ч яахаа мэддэггүй бололтой....
Зөрчил бүрийн ард дам хавьтлаараа 100 тахал тараагч бий гээд бодчих ямрав дээ үхэр монголчууд?
za bitgii hutsaaa , haldvar hamgaalliin durem morduulne ch geh shig ter hurelsuh chini haldvar hamgaalliig mash ih zorchson hun shuu ymar arga hemjee avah gj bna , estoi mai shuu