Хууль бусаар тарвага агнаж, худалдсан 26 зөрчлийг илрүүлжээ

2021 оны 09 сарын 23
Өвөрхангай аймгийн сумдын байгаль орчны хяналтын байцаагч, байгаль хамгаалагч, экологийн цагдаагийн албан хаагчид хамтран хууль бус ан агнуур, мах түүхий эдийг худалдаалах зөрчлийг таслан зогсоох үзлэг, шалгалтыг  7-11 сар хүртэл хугацаанд зохион байгуулж байна.
Хархорин, Бат-Өлзий, Уянга, Тарагт, Хайрхандулаан, Богд, Баруунбаян-Улаан, Арвайхээр, Зүүнбаян-Улаан сумдад 2021 онд нийт хууль бусаар тарвага агнасан, мах түүхий эдийг ашиг олох зорилгоор олон тоогоор худалдаалсан, тээвэрлэсэн 26 зөрчлийг илрүүлж, зөрчил үйлдсэн 24 иргэнд нийт 3.570.000 төгрөгийн торгууль оногдуулж, байгаль орчин учирсан хохирлын 23.576.000 төгрөгийг нөхөн төлүүлж, 91 тарваганы нойтон мах, 20 ширхэг калибр бууг тус тус хурааж зохих журмын дагуу шийдвэрлэсэн байна.
Хяналт шалгалт үргэлжилж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top