-ХОЁРХОН СЕКУНД ХОЖИМДСОН БОЛ 10 КГ ЖИНТЭЙ ХАВТАН ДЭЭРЭЭС УНАХ БАЙСАН-
Нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах “NCD” группын “Гарден сити” хотхоны тааз нурсан тухай мэдээлэл цахим орчинд тархаад байна.
Энэ талаар тус байрны оршин суугч Г.Анхбаяр "Манай тааз хоёр дахь удаагаа нурж байна. Зүв зүгээр гэртээ байж байгаад дарагдаж үхэх нь байна. Нялх хүүхэд маань унтаж байсан. Хоёр секунд хожимдсон бол 10 кг жинтэй энэ том хавтангууд дээрээс унах байжээ. Манай зарим эд хогшил эвдэрсэн хагарсан, авах юмгүй болсон. Шөнө дунд унасан бол яах вэ? Нүүр маань тэгширч насаараа өрөөл татанхай болох байж. Хариуцлага гэж байна уу? Унтаж амарч байх цагаараа энэ өрөөнөөсөө өмсөх хувцасаа аваад нүүж байна. Юм цэвэрлэхдээ ч айдастай байна" гэжээ.
Энэхүү үйл явдлын талаар хоёр талын байр суурийг хүргэх үүднээс тус хотхоны СӨХ-тэй холбогдсон боловч мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
Харин тухайн орон сууцыг барьж, улсын комисст хүлээлгэж өгсөн “NCD” группын мэдээллийн ажилтнаас тодруулахад “Энэ бол хоёр, гурван жилийн өмнөх асуудал. Бид өөр ажилтай байна” гээд албан ёсны тайлбар өгөхөөс татгалзсан хариу өглөө.
Уг хотхон одоогоос таван жилийн өмнө ашиглалтад орж байсан бөгөөд тансаг зэрэглэлийн, өндөр үнэ бүхий байгууламж. Улаанбаатар хотын 380 жилийн ойгоор буюу 2019 онд тухайн үеийн хотын дарга С.Амарсайхан NCD группын “Гарден сити” хотхоныг Шилдэг барилга, байгууламж төрөлд дэвшүүлэн, шалгаруулж “GARUDA-2019” дээд шагнал өгч байсан түүхтэй. Гэвч энэхүү шилдэг гэх байгууламж өнөөдөр оршин суугчдынхаа амь насанд заналхийлж байгаад хэн, ямар хариуцлага хүлээх вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Ямартай ч “NCD” группын өгсөн мэдээллээр үнэхээр хоёр, гурван жилийн өмнө ийнхүү тааз нурж эхэлсэн бол ашиглалтад орох үедээ чанар стандарт хангаж байсан эсэх, улсын комиссын шалгуурт тэнцсэн эсэх, цаашлаад барилгыг хүлээж авсан улсын комиссын баг хууль ёсны дагуу ажилласан гэдэг нь эргэлзээ дагуулж байгаа юм.
Сэтгэгдэл ( 7 )
Хамгийн сайн чанартай бараг л олон улсын байгууллагад бүртгэлтэй гээд томроод байдаг үнэтэй гэж жигтэйхэн биз дээ энэ Номингийн байрууд чинь аймаар юм бэ ? Авмааргүй юм бна бурхан минь
Барьсан барилгуудад гүйцэтгэгчээс худалдан авагч нарт 5-9 жилийн баталгаа гаргуулдаг байх хэрэгтэй!!!
Nomingiin luivarchdiin barisan bair. Xymyysees olon saya terbumaar ni luivardsan baina sh dee. Tegeed iim barilga barij ugchixeed duugaraxgui utsaa taslaad baixdaa yadag xulgaichuud ve. Shuuxed ug, bairnii une unaval nomingoos garguulj av.
Байрууд нь янз бүрийн асуудалтай айлууд хамтраад оршин суугчдаараа нийлж тус байрыг барьсан компанитай шүүхдэлцэх хэрэгтэй шүү дээ, тэгвэл барилгын компаниуд арай нэг хариуцлагатай болох байх . Байрныхаа үнийг уначих байх, эсвэл танилуудаасаа ичдэг ч юм уу ихэнхи хүмүүс таг дуугуй өнгөрдөг юм биш үү, тиймээс барилгын компаниудын чанар ерөөсөө дээрдэхгүй бна
Ихэнх байрууд ийм бгаа энэ улсад амьд явах эрх байна уу эм нь хүртэл хулхи үнэтэй
Ийм барилгууд олон байна..гэвч сөх тоохгүй..юуч хийхгүй..цаад барьсан компани хариуцна гэдэг үлгэр юм байна лээ .дээд доод айлын чимээ тод сонсогдоно..тоох хүн газар алга
Шавар байнадаг. Таазны хавтан гэж бодлоо ш дэн\n