Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга нь хэлтсийн даргатайгаа хамт асар их хэмжээний мөнгөн дүнгээр хэмжигдэх авлигын хэрэгт холбогдсоныг АТГ-ын ажилтнууд хоёр жилийн өмнө илрүүлснийг шүүх хоёр жилийн дараа буюу өнгөрсөн тавдугаар сард хэлэлцэн ял оноожээ. Шүүхээс оноосон ял нь газрын даргын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хэрэгсэхгүй болгож, хэлтсийн даргад авлигын үйлдэлд нь таван жил төрийн албанд ажиллах эрхийг нь хасч, 40 сая төгрөгийн торгууль оногдуулсан байх аж.
Авлигатай тэмцэх газраас саяхан сэтгүүлчдэд тайлангаа танилцуулах явцдаа дээрх хэргийн талаар болон шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл гаргаснаар энэ асуудал олны анхаарлын төвд орж ирлээ. Хэрэв АТГ үүнийг ил гаргаагүй бол Мэргэжлийн хяналт хэмээх байгууллага яаж ажиллаж байгааг, хэрхэн ялзарч байгааг хэн ч санаж сэрэхгүй байх байлаа.
Газар, хэлтсийн дарга нар нь чухам ямар нөхцөл байдал үүсгэж, яаж түүнийгээ өөрсдийн оймсны түрийг түнтийлгэх арга зам болгож байгааг хамгийн түрүүнд гадарлах, ямар нэг гомдол, ядаж л “хов жив” сонссон байх учиртай МХЕГ-ын дарга тэр үед юу хийж байсан бэ? Тэр хүн АТГ-аас түрүүлж ажиллах ёстой байсан биш үү?
Чухамдаа энэ асуултыг л бид өнөөдөр МХЕГ-ын дарга Н.Цагаанхүүд тавих ёстой юм. Тийм ч учраас АТГ-аас авлигын мөнгийг албан өрөөндөө хадгалж байсан мэргэжлийн хяналтын албан тушаалтнуудын үйлдлийг баримтжуулсан бичлэгийг олон нийтэд дэлгэж буй хэрэг. Нэгэнт ял шийтгэл авсан хэрэг дээр бичлэг болон нэр усыг нийтэд зарлан нэр төрд халдах замаар дахин шийтгэл оногдуулж байна хэмээн нэг тэрбум төгрөгийн авлигын холбогдогч Н.Баярсайхан нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн байх аж. Энэ магадгүй зөв байр суурь. Хамгийн гол нь дахин энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж, тэдний ёс зүйн шүүлтүүрээр шигших гээд байгаагийн учир нь Мэргэжлийн хяналт хэмээх салбарын удирдлага үүнд нэг зүйл дуугарах ёстой гэсэн хүлээлт юм. Тодорхой хэлбэл үүнд ёс зүйн ямарваа ХАРИУЦЛАГА хүлээх ёстой.
Хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууслаа гээд хийсэн хэрэг ХЭРЭГ биш болчихдог юм биш гэдгийг МХЕГ-ын дарга ч тэр, иргэд ч тэр ойлгож байгаа шүү дээ. Хуулийн байгууллага нэгэнт шийдвэрлэчихсэн юм аа гээд удирдлага нь “ширэн нүүрлээд” өнгөрөх нь хангалтгүй хэрэг гэдгийг иргэд ойлгож байгаа учраас бухимдаж байна.
Үндсэн хуулиар иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг төр хангах үүрэг хүлээж, үүнийхээ баталгааг бий болгохын тулд төр өөрийн нэрийн өмнөөс цэрэг, цагдаа, шүүх, мэргэжлийн хяналт зэрэг албыг ажиллуулдаг. Нэг үгээр бол гурван сая иргэндээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх чинь баталгаатай шүү, бид үүнийг хянаж байгаа шүү гэдэг хамгийн чухал итгэлцлийг бий болгож байх учиртай цөөн хэдэн салбарын нэг нь мэргэжлийн хяналт. Өнөөдөр даанч итгэх аргагүй болжээ.
Харин төрийн нэр, дүрэмт хувцасны сүрээр далайлган иргэдээ, бизнес эрхлэгчдээ айлган ичээж, зориудаар хүндрэл үүсгэн хахууль нэхэж дарамталдаг, эсвэл шан харамжийн төлөө ямар ч хууль ч бус үйлдэл, үүнээс учирч болох аюул гамшгийг нүдээ аниад өнгөрөөж чадах МӨНГӨНИЙ ХЯНАЛТЫН байгууллага болжээ гэлтэй нэр хүнд нь унаж байна. Ер нь хэзээнээс л мэргэжлийн арга зүй, хууль эрхийн туслалцаа үзүүлэх, урьдчилан сэргийлэх үүргээ хянаж цагдах, гэнэдүүлж шийтгэх захиргааны арга хэмжээ, айдас хүйдэс болгож ойлгосон салбар байсаар ирснийг ч бас шударгаар хүлээн зөвшөөрөх ёстой. Мэдээж уулын мод урттай богинотой хойно энэ дунд ажлаа үнэн шударгаар хийдэг албан хаагчид бий нь гарцаагүй. Гэвч “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэгчээр нэг, хоёр хүний нүд эсгэм үйлдлийн улмаас шударга, зарчимч бусдынх нь нэр хүнд унаж байна.
АТГ-ын ажилтнуудын илрүүлсэн нь дээрх тохиолдол болохоос биш хуулийнхны олж орж чадаагүй тохиолдлууд хэд хэчнээн байгааг бид мэдэхгүй ч гадарладаг.
Манай сонины сэдэв болох Тост, Тосон бумбын нуруунд хууль бусаар уул уурхай эрхэлж байгаа “Сауд гоби коал транс” компанитай холбоотой хууль, тогтоомжийн 31 зөрчлийг мэргэжлийн хяналтынхан тогтоосон боловч үүнийхээ мөрөөр өөрийн эрх мэдлийн хэмжээнд авч болох арга хэмжээнүүдийг ч хэрэгжүүлж чадахгүй байгаад нь гайхаж байгаа юм. Тэд хууль, тогтоомж хэрэгжүүлэх, засч залруулахын тулд биш юм бол ямар хүчин зүйлийн нөлөөгөөр яаж ажилладаг хэрэг вэ гэдгийг ч асуумаар байна.
Та бүхэнд итгэх итгэл иргэдийн дунд алга болж, ямар хүчин зүйлийн нөлөөнд яаж ажилладаг юм бэ гэж эргэлзэхэд хангалттай олон кейс бий болжээ. Ядаж л МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү боловсон хүчний томилгоог ямар шалгуур шүүлтүүрээр хийж ирсэн юм бэ? Энэ албанд томилогдсоноосоо хойш өөрийн гарын үсгээр хийсэн томилгоонуудаа газар, хэлтсийн дарга нарынхаа оймсны түрийнээс олж харж байгаа байх гэж найдья. Аливаа муу, буруу нөхцөл байдал хэний буруугаас үүссэн нь хамаагүй, харин хэн ухаантай нь үүнд буруутай гэж үг бий. Байгууллага, салбарын хэмжээнд бол дарга, удирдагчийнх нь буруу гэсэн үг. Тэрбум төгрөг хүртэлх хэмжээний авлигын үйлдлийг олонтаа давтсаар байсан газар, хэлтсийн дарга нарынхаа байр байдлыг мэдэж, хууль бус үйлдлийг нь таслан зогсоож чадаагүйд удирдлага буруутай. Үүнийхээ төлөө дарга буруутай, үгүй бол “хам хэрэгтэн” гэсэн логик эндээс харагдаж байгааг хэн ч анзаарна.
Нийгэмд бухимдал төрүүлээд байгаа мэргэжлийн хяналтын газар, хэлтсийн дарга нарынхаа үйлдлийн өмнөөс дарга, удирдлага нь тайлбар хийж, ёс зүйн хариуцлага хүлээх ёстой. Ядахад уучлал гуйж, яаж цаашид иргэдийн итгэлийг хөсөрдүүлэхгүй ажиллахаа амлах ёстой биш үү, Н.Цагаанхүү дарга аа?!
Сэтгэгдэл ( 13 )
Tsagaanhuu darga aimguudiinhaa Mergejliin hyanaltiin darga nariig bolovsrolgui hun tabiad deer uul uurhaig daramtalj b shuu. munguu abah geed songuuli oirtoj bn da
ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ГЭДЭГ ХУУЛИА ЗАСААЧЭЭ. ТЭР РАДНААСЭД ГЭДЭГ ХҮН ЧИНЬ ЮУ СЭДЭЭД БҮХ ГЭМТНҮҮДИЙГХЭРГЭЭС СУЛЛААД УЛС ХОХИРООГООД БАЙГАА ЮМ БЭ?
Tsagaanhuu Radnaased 2 neg teregnii 2 dugui
Boor avna zarna gedeg surtalchilgaa bairluulahaa bolioch. Admin chin yu hiij suudag um. Tsagdaagiin baiguullaga ajlaa hiigeech. Hend surtalchlaad bgaa um
ЯАГААД ИЙМ ХҮМҮҮСИЙГ ТОМИЛСОН АВИЛГААС НТ ХУВААЛЦДАГ БАЙСАН УУ РАДНААСЭДЭЭС АСУУ
РАДНААСЭДИЙН ТОМИЛСОН ХҮМҮҮСШТЭЭ
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая
Энэ бол томчуулийн авсан өгсөн асуудал. Жижиг гарын авилгачид нь Замын үүдээр дүүрэн байна. Хятадаас орж ирж байгаа ачаатай машин болгоноос 100 юань авдаг мөн хүнсний бараа ачсан бол 100 юань юу ч биш өдөрт 500 машин орж ирдэг гээд бодохоор 50000 буюу 20 сая төгрөг авилгалд авдаг. Мөнгө гол нь биш юмаа гэж бодоход БИДний эрүүл амьдрах баталгаа байхгүй болж байгааг төр засаг авилгатай тэмцэх газар нь шалгаж зохих арга хэмжээ авмаар байна даа.
Мэргэжлийн хяналт гэж иргэдийг айлгадаг, дарамталдаг, хүнд суртал гаргадаг, торгохыг урдал болгодог л газар шүүдээ. Хуулиа сурталчилах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах ажил хийх хэрэгтэй. Ер нь мэргэжлийн хяналтад ороод 2-3 жилийн дараа өмссөн хувцас нь эрс өөр болж, унаа машинтай болдог гэдгийг хэн хүнгүй л ярьдаг шүүдээ. МХГ-т эрс шинэчлэл, өөрчлалт хийх цаг нь болсон.