Монголын төрд данстай ТОМ авлигачид нууц мөнгөө гадаадын оффшор дансанд нуудаг бол ДУНД шатны авлигачид нь оймсондоо нуудаг болохыг баримтжуулсан бичлэгийг та бид өчигдөр /2019.07.29/ нүдээрээ үзэв. Өглөө бүрийг шинэ бичлэгтэйгээр угтдаг болсон цахим орчинд оймсондоо хавчуулсан авлигын мөнгөөр наадам наргиан хийгсэд ч цөөнгүй байна. Уг нь энэ бичлэг дээрх ил тод харагдаж буй зүйл инээдэм биш эмгэнэл л дээ. Цаг хугацааны хувьд хоёр жилийн өмнө хийгдсэн уг бичлэгийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өдгөө цацаж буй нь ардаа ямар нэг зорилго агуулж байж болох ч хуулийг сахиж, ёс зүйг баримтлан ажиллана гэж үүрэг хүлээсэн Мэргэжлийн хяналтын байгууллага мэргэшсэн авлигачидтай болохыг ил тод харуулсныг нь онцолж харах шаардлагатай байна.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрхэм зорилгыг нь сонирхож үзэхэд “Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулийг сахиулан, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэх, хүний болон нийгмийн тогтвортой хөгжил, бизнес эрхлэх таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино” гэсэн байх юм.
Тэгвэл МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нар тэрбум төгрөгөөр хэмжигдэх авлига авчихсан байхад Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын энэхүү эрхэм зорилго угаадастай хутгалдаж харагдаж байна.
Юуны чинь хууль сахиулах, юуны чинь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцлийг бүрдүүлэх. Бодит байдал дээр хуулийг гууль болгож, иргэдийнхээ ходоод руу орох хоол хүнсийг хороор солихыг зөвшөөрч, тэд авлига авсныг хуулийн байгууллагын мэдээлэл бататгаж байгаа юм.
Авлигын мөнгөнийхөө нэг хэсгийг оймсондоо нуусан үедээ баригдсан МХЕГ-ын хэлтсийн дарга Н.Баярсайханы гэрт АТГ-аас нэгжлэг хийх явцад зочны өрөөнөөс нь 16.460 ам.доллар, таван сая төгрөг, унтлагын өрөөнөөс нь 17.5 сая төгрөг, сейфнээс нь 127.117 ам.доллар, 140 сая төгрөг, албаны өрөөнөөс нь 8600 ам.доллар, 10 сая төгрөгийг хураан авсан бол МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны "Рапид" хотхоны орон сууцанд нэгжлэг хийхэд 57.4 сая төгрөг, 20 мянган юань илэрснийг АТГ мэдээлсэн.
Тэд энэ мөнгийг хэнээс, ямар хариу үйлчилгээ үзүүлэхээр авсан бэ гэдэг асуудал анхаарал татахтай зэрэгцэн тэдний авлигын үйл ажиллагаанаас үүдэн хэн хохирч байгаа вэ гэдэг асуулт хариулт нэхнэ.
Тэгвэл Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд Э.Аззаяа, Н.Баярсайхан, С.Бүрэнтөгс, Б.Элдэв-Очир нарын Мэргэжлийн хяналтын нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан иргэн, аж ахуйн нэгжүүдэд дарамт үзүүлж, хясан боогдуулах замаар тэрбум төгрөгийн хахууль авсан нь ил болжээ. Тодруулбал, Монгол Улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ хүнсний бүтээгдэхүүн, түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн компаниудад зөвшөөрөл олгох үйл явцыг зорилготойгоор удааж, улмаар хахууль авч зөвшөөрөл олгож байсан аж.
Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүн, түргэн муудах хоол хүнсний бүтээгдэхүүн оруулж ирэх зөвшөөрөл хүссэн компаниудад зөвшөөрөл олгохгүй байх хуулийн үндэслэл байсан уу гэдэг асуудал энд гарч ирнэ. Стандарт хангахгүй асуудалтай хүнсний бүтээгдэхүүнийг улсын хилээр оруулж ирэхгүй байх ёстой. Хэрэв зөрчил бүхий хүнсний бүтээгдэхүүн хилээр оруулж ирэхийг зөвшөөрсөн бол Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын нэр бүхий этгээдүүд иргэдийн эрүүл амьдрах эрхэнд халдсан байна. Түүнээс гадна авлигын хэрэг үйлджээ.
Харин тэдэнд хуулийн байгууллагаас оногдуулсан ял зэмийг харахад, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Аззаяа, Б.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин оймсондоо, унтлагын өрөөндөө, гэрийнхээ сэйфэнд гэхчлэн боломжит бүхий л газраа авлигын мөнгө нуусан Н.Баярсайханыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, дөчин мянган нэгж буюу 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ. 2017 онд илчлэгдсэн энэ хэргийг шүүх хоёр сарын гаруйн өмнө буюу 2019.05.07-нд шийдвэрлэсэн гэсэн үг.
Мэргэжлийн хяналтын газарт үүрлэж байгаад баригдсан мэргэшсэн авлигачид ийм л шийтгэл хүлээжээ. Ер нь Мэргэжлийн хяналт гэдэг газар яг юу хийдэг юм бэ. Иргэдийг, компаниудыг шантаажлан тэрбум тэрбумын авлигачдыг төрүүлэхийн тулд оршин тогтнож байгаа газар уу? Цөөн хэдэн албан тушаалтных нь авлигын хэмжээ ийм байхад цаана нь хэчнээн авлигачин байцаагчид дотуур хувцсандаа мөнгө нууж өрөөнөөс гарсан бол? Мэргэжлийн хяналтын авлигачид зөвхөн Н.Баярсайхан, Э.Аззаяа нараар тогтохгүй гэдгийг дахиад хэлье. Хамар доороос нь авлигачид төрж, үржиж буйг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү та мэдэж баймаар юм.
“Монгол төрийн авлигыг одоогийн түвшнээс нь багасгана гэдэг зүүд мэт...” хэмээн эдийн засагч Д.Лхагвасүрэн бичсэн байсан санагдаж байна. Төрийн нэг л байгууллагын хоёр гурван авлигачдын орон гэр, оймсноос л тэрбум төгрөг гарч байгааг харахад эдийн засагчийн энэ үг эрхгүй санаанд буулаа.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар мэргэшсэн авлигачдаас ангижирч, мэргэжлийн ажлаа хийх цаг хэзээ вэ?
Бичлэг үзэх бол ЭНД дарна уу!
Сэтгэгдэл ( 55 )
Цагаанхүү авилгач МИАТ-д ширээ бөглөөд юу ч хийхгүй өндөр цалин аваад гадаад руу үнэгүй зугаалаад ажил явуулахгүй хор найруулаад мэдлэг чадваргүй энэ нөхрийг зайлуулаач МАН-дарга нараа
Энэ нехдийг бугдийг нь эрхийг нь хаспж энэ ажлаас зайлуулаач,ийм хуультай Монголчууд хордож ухэх юм байна.
Э.Аззаяа, Н.Баярсайхан, С.Бүрэнтөгс, Б.Элдэв-Очир нарт бүгдэнд нь ял өгсөн цагт үнэн ялна. С.Бүрэнтөгс нь авлигтай тэмцэх газрын дэд даргын дүү гэдгийг мэдэж авцгаа. Одоо дүүгээ яаж мултлахыг олон нийт харах үлдлээ. Сэтгүүлчидээ анхаарлаа алдаж болохгүй шүү.
end darga baisan humuus dandaa deeshee tomrood yavdag jamtai..mun tomorch ochood bas tendee dandaa buzarlana.hamgiin baliar n edgeer darga nar hujaa nartai holbootoi ba tedend unencheer uilchildeg
Цагаанхүү гэж нэг шар сэмжилсэн элий өвгөн болиосой, мэргэлийн байгууллагыг цэргээс тэтгэвэрт гарсан, дугуй хийлэгч нараар удирдуулахаар авилга байтугай юм үүрлэнэ ш дээ, тэр байгууллагад чинь. Мэргэжлийн хяналтын талаар түй ч мэдэхгүй энэ тэнэг өвгөнийг зайлуулаачаа, ерөнхий сайдаа, сайхан залуусаад туг тахиад дууслаа, даргад өгнө гээд 150 сая төгрөг бичичхсэн байна лээ ш дээ, наад тэнэг шар өвгөн чинь ханаж цадахгүй, өгөхгүй бол яаж дарамтлахаа мэднэ
Уул уурхайн хяналтын газрын дарга Батбаяр цайцан авилгачин байна лээ их бага гэхгүй ичиж зовох зүйлгүй Цагаанхүүгээ ч амын барьсан сайхан гар байна лээ хүсвэл баримт АТГ гаргаж өгнө өө үүнийг уншаад нойр муутайхан хонож бай удахгүй барьж өгнөө чамайг....
Joloinii bagsh Cagaanhuu guia bnashdee
ugaasaa mergejiliin hynalt bol ter chigtee awilgal shdee end tendhiin asuudal bvriig munguur darj bgaam chin
Хорт хавдар ийм үүдэлтэй баыжнн
Үеийн үед хүрэлсүхийн л хүмүүс байсан газар,содбаатар цэнгэл жэнхбаяр раднаасэд батбаатар гээд. Мөнгө нь хаашаа явдаг мэдэж ядах юм алга. казино л байна
Manai joloinii bagsh bnashdee Cwgaanhuu guia chin
Iim bhd mongol yadu blgui yahvde.
За барагл сална гэдэг үлгэр шүү дэ
УГААСАА АНХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТ БАЙГУУЛАГДАХАД ХАХУУЛЬ АВЧ БАЯЖИХ ГЭД Л ТИЙШЭЭ ХУМУУС ОРДОГ БАЙСАН. ХУССЭН БОЛГОН ОРДОГГУЙ КРАНТАЙ НЬ ОРДОГ БАЙСАН. ТАНГАРАГИЙНХАА ЭСРЭГ АЖИЛЖ БАЯЖИХ ГЭЖ Л ОРЖ БАЙСАН. ТЭНДЭЭС Ж.ЭНХБАЯР ГЭХ МЭТ ТОМ ХАХУУЛЧИД ТОРСОН. МЭРЭГЖЛИЙН ХЯНАЛТЫН БАНЗАЛ АВГАЙ НАР ШУЛАМ ШУУ.
AVILGA AVAHIIN TULD L ENE BAIGUULLAGAD ORJ BGAA SH DEE YAMAR CH MERGEJIL BOLOVSROLGUI EH ORONDOO HEREGGUI YUMNUUD
Zuvhun neg udaagiin shalgaltaar l iim mungu garch bna shuu dee.edgeer avilga avsan baitsaagchid n ihenhiig n dargadaa ugdug.darga n namdaa.mergejliin hyanaltiin erunhii gazar namiinhaa songuuliin mungiig bosgodog,sanhuujiltiig hiihed zoriulagdsan gazar .tegeheer yu gej hariutslaga huleeh ve der
Цагаанхүү өвөө жолооны багш байхын урдуураа улаан хөлтэй юм гаргадаггүй шар сэмчилсэн өвгөн МХГ-ын дарга болсноороо цөмийн газрын дарга Мөнхтогтох гэж хүүхэнтэй явалдаад ханахгүй байцаагч Гантулга ХУД-ийн дарга Алтантуяа мэтийн олон хүүхэнтэй явалдсан бузар өвгөндөө. ажлын чадвар байхгүй, зальтай, ховч, адгийн Мөнхтогтох нь Баярсайхантай нийлж авилга хээл хахуулийг авч сурсан гарууд даа.
Раднаасэдийн бүтээсэн авилгийн хонгил шүү дээ өчүүхэн мөнгөөр торго хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг чинь Раднаасэдийн хийсэн ажил шүү дээ
torgood unguruh arga hemjeetei tul ulam gaarnoo.Ene arga hemjeegee hurdan uurchluuchee.
МХГ-ын хяналтын байгцаагч нарыг гардвал энэ юу ч биш байна гэхээр байгаа. Тэд нар жинхэнэ шаардлага хангасан авилга өгөх боломжгүй зүйлийг бол зөвшөөрөл олгохгүй саатуулж ёстой үйлийг нь үзнэ. зан харьцаач гэж ёстой хэлэх үг алга. Ёстой жинхэнэ хуурамч авилга өгч авч сурсан нөхдүүдийн зүйлд бол ногоон гэрлээр ... Тэхээр ард иргэд минь ээ та бид нар аюултай хортой бүхнийг хэрэглэж байгаа гэхэд хэлэсдэл данч байхгүй
Гудманд байгаа жижиг худалдаа хийж байгаа хүмүүст бяраа гаргахаа одоо болих хэрэгтэй хяалтын албаныхаан
Tsagaanhuu darga ni uuruu avilgachin uchraas ajilchid ni iim uildel hiij baigaa. Tsagaanhuu gej hun ene gazra bolsonoor ene baiguullaga yu hiideg ni todorhoigui bolson.
АТГ энэ бичлэгийг 2 жилийн өмнө хийсэн бололтой дог Манай байгууллагын нэр хүндэд халдаад бгаа болохоор одоо гаргаж бгаа нь энэ гэж ярьсан шүү Олон нийтэд хэзээ хөзрөө дэлгэх вэ гэдэг нь бас цаг хугацаатай гэдэг нь улс төрийн оролцоотой гэж ойлгогдлоо Гэхдээ бичлэгийг гаргасаныг буруутгаагүй шүү
Энэ дарга нэртэй Цагаанхүү чинь өөрөө авилгач юм чинь яаж дуугарах вэ дээ. Энэ мөнгөний тал нь Цагаанхүүгийнх ч байж мэднээ
shorond olon jileer suuh yostoi humuus bn, shuuh yaj shiidej bn?
Цагаанхүү чинь Төмөр замын соёлын ордоны тэнд байх жолооны дамжаанд багш байсан амьтан шүү дээ.Хэзээ дээ МХЕГ-ын дарга болчихсон юм бэ.Шунал бол аймшигтай хүн дээ.
бүгдииг соль эсвэл татан буулга энэнээс өөр сонголт үгүй шү эрхэм ерөнхиилөгчөө эрхэм ерөнхии сайдаа
tsagaanhuu dargiig irehees omno tomilogdood avilga avch baisan yum ootf
namaar tomilogson humuus iim bna daa namiin nereer ih zalilan avilga avch bna zogsooh heregtei
Миний хардалт; МХЕГ-ын даргаар У.ХҮРЭЛСҮХ очисон цагаас хойш авилгалын сүлжээ гаарсан гэхэд болно. Ямар үр тарина тэр үрээ ЕС-д болоод хураан авна .
Ene uurend Radnaased avilgaliin asuudlaar bolovsorch bur davraad huun helelceh hugacaag ni alga bolgoson baidag. Ter uees hoish yag yu bolsniig nariin shalgaj heregsehgui bolgoson geed baigaa buh hergiig sergeen yallaah heregtei
ХЭРГИЙГ зориуд хугацаа алдуулсан шүүгчийг бүх насаараа төрийн ажил хийлгэхгүйгээр хасаа ч тэгвэл хэн нөлөөлсөн бэ гэдгээ хэлнэ магадгүй РАДНААСЭД байх
РАДНААСЭДИЙН ҮЕД ТОМИЛОГДСОН ХҮМҮҮС Л ДЭЭ ТИЙМЧ БОЛОХООР РАДНААСЭД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ӨӨРЧИЛЖ ХАМСААТНУУДДАА ЯЛ ЗАВШУУЛАХ АЖЛЫГ ХИЙЛЭЭ
РАДНААСЭДИЙН ҮЕД ТОМИЛОГДСОН ХҮМҮҮС Л ДЭЭ ТИЙМЧ БОЛОХООР РАДНААСЭД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ӨӨРЧИЛЖ ХАМСААТНУУДДАА ЯЛ ЗАВШУУЛАХ АЖЛЫГ ХИЙЛЭЭ
РАДНААСЭДИЙН ҮЕД ТОМИЛОГДСОН ХҮМҮҮС Л ДЭЭ ТИЙМЧ БОЛОХООР РАДНААСЭД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ӨӨРЧИЛЖ ХАМСААТНУУДДАА ЯЛ ЗАВШУУЛАХ АЖЛЫГ ХИЙЛЭЭ
РАДНААСЭДИЙН ҮЕД ТОМИЛОГДСОН ХҮМҮҮС Л ДЭЭ ТИЙМЧ БОЛОХООР РАДНААСЭД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ӨӨРЧИЛЖ ХАМСААТНУУДДАА ЯЛ ЗАВШУУЛАХ АЖЛЫГ ХИЙЛЭЭ
РАДНААСЭДИЙН ҮЕД ТОМИЛОГДСОН ХҮМҮҮС Л ДЭЭ ТИЙМЧ БОЛОХООР РАДНААСЭД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ӨӨРЧИЛЖ ХАМСААТНУУДДАА ЯЛ ЗАВШУУЛАХ АЖЛЫГ ХИЙЛЭЭ
раднаасэдийн үед томилогдсон авилгалчид л даа
С.Бүрэнтөгс, Б.Элдэв-Очир ямар их зантай дугарч ядсан яаж мөнгө нэхдэг гэж бодож байна хүнсний байгууллагад 8жил ажиллаа мэргэжлийн хяналт дээр ажилаа бүтээх гэж хүн царайчилж үүдэнд нь хэдэн цагаар зогсдог элдэв очир бол хар царайлчаал ярвайгаал зэвүүнштээ нэг сая төгрөг өгөхөд шал өөрөөр харьцдаг даа
Цүнх баригч нар дарга нарынхаа сонгуулийн мөнгийг босголцож байгаа нь царай нь шүү дээ.
Хамгийн их хүнд сурталтай хямсгар төрийн алба нэрийн дор хахууль өгөхгүй л бол хөдөлдөггүй төрийн албан хаагчид бол янз бүрийн зөвшөөрөл лиценз өгдөг эрх мэдэл бүхий хүмүүс, төрийн худалдан авахынхан. Жинхэнэ хахуулиар баяжсан хүмүүс байдаг.
Орон нутагт ч ялгаагүй. Шантаажлаж мөнгө эд зүйл авдаг мэргэшсэн нөхдүүд. Ялангуяа орон нутгийн МХГ- ынхан бөөн хямсгар хамарт нь баас түрхчихсэн юм шиг их зан
Нууц амрагууд нь бүгд аль нэг хэлтэс албадад байдаг гинжин хэлхээ үүссэн хүрэлсүх хэдий болтол Цагаанхүүгээ хамгаалах юм болдоо
Цагаанхүүг шалгаач 5 байр 10 машин бол наад захын юм,,Шунал нь шулам болсон өвгөн
Дарга н мэдээгүй байж болно
Цагаанхүү л авилга авахыг зааж байгаа. Хүрэлсүгийн хамгаалалт дор даварсан этгээд
зарим улсын тухайлбал швёйцарь хонконгийн оффшорыг яагаад шалгахгүй байдаг вэ Тэндээс их юм гарна даа