Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/-ын дарга Ч.Алтанхуяг, мэргэжилтэн н.Баярхүү нарыг энэ сарын 9-10-нд шилжих шөнө Авлигатай тэмцэх газраас саатуулж хорьсон ба 48 цагийн дараа шүүхийн шийдвэрээр сулласан.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг үргэлжлүүлэн хорих шаардлагагүй, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл бүхий баримт тогтоогдохгүй байна гэж үзэн сулласан ба Ч.Алтанхуяг нарт хилийн хориг тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн билээ.
Тэгвэл шүүхийн дээрх шийдвэрт прокуророос эсэргүүцэл бичиж, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дээрх үндэслэлийг хэлэлцсэний дүнд нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэр гаргажээ.
Улмаар Ч.Алтанхуяг нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид хүргэсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. Бидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com whatsapp: 0033 756 86 5319