Оймсондоо мөнгө нуусан байцаагч нарын хэргийг задалж, анхан шатны шүүхэд буцаалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 09 сарын 11

Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал шүүгдэгч Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын 25 хүнд холбогдох хэргийн хянан хэлэлцэж шийдвэр гаргалаа. Ингэхдээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, зарим хэргийг мөрдөн байцаалтад буцааж, зарим шүүгдэгч нарт холбогдох хэргийг тусгаарлаж, мөн зарим шүүгдэгчийн хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан юм. Учир нь дээрх хэрэг олон хүнд холбогдож байгаа учраас зарим хэргийг нь таслан тусгаарлаж байгаа аж. Харин шүүгдэгч Э.Аззаяа, Н.Баярсайхан нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр боллоо.

Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан нарын бусдыг хясан боогдуулах замаар хээл хахууль авсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт нь Анхан шатны шүүхээс хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгож улмаар мөнгөн торгууль ноогдуулсан байдаг. Харин өнөөдрийн хурлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг тэр чигт нь хэрэгсэхгүй болгож хэргийг мөрдөн байцаах шатанд буцааж дахин шалгахаар болоод байна.

Шүүгдэгч Э.Аззаяа, Н.Баярсайхан нар нь улсын хилээр түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийг боогдуулах замаар тэрбум орчим төгрөгийн авлига авсан хэргээр шалгагдаж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.70.33.242) 2019 оны 09 сарын 19

Ерөнхий газрынханыг бүгдийг нь хорьсон ч буруудахгүй.

0  |  0
зочин(202.179.27.247) 2019 оны 09 сарын 11

ИДВЭЛ ТОМ ИД ТЭРБУМЫГ АВААД 40 САЯЫГ ӨГӨХӨД БОЛЖ БАЙНА ХУУЛЬ Ч МӨНГӨТЭЙ ХҮНИЙ ӨМНӨ СӨХӨРДӨГ ЮМ БАЙНАА

1  |  0
зочин(202.179.27.247) 2019 оны 09 сарын 11

ИДВЭЛ ТОМ ИД ТЭРБУМЫГ АВААД 40 САЯЫГ ӨГӨХӨД БОЛЖ БАЙНА ХУУЛЬ Ч МӨНГӨТЭЙ ХҮНИЙ ӨМНӨ СӨХӨРДӨГ ЮМ БАЙНАА

0  |  0
Samdan(66.181.161.46) 2019 оны 09 сарын 12

Zygeer l xeden avilgachiig buudaxad l niigem jurmandaa orno bus uu. Neg l ix xuuli nomlosoor baigaad aluurchid avilgach nar tengereer l zorchdog boloj baina daa

1  |  0
Top