Америкийн “Forbes” сэтгүүлийн газраас дэлхийн хамгийн үнэтэй жүжигчдийн чансааг гаргалаа. Чансааг тухайн жүжигчний 2018 оны зургаадугаар сарын 1-нээс 2019 оны зургаадугаар сарын 1-ний хооронд олсон орлогыг тооцон гаргасан байна.
Жагсаалтыг 47 настай Дуэйн Жонсон тэргүүллээ. Тэрээр 89,4 сая доллларын орлоготой ажилласан бөгөөд киноны мөнгөнөөс гадна Under Armour брэндийн зар сурталчилгаанд ажиллажээ.
Энэ жил “Avengers: Endgame” кино зах зээлээс гурван тэрбум ам.доллар олсон тул энэ кинонд тоглосон жүжигчид чансаанд багтах нь ойлгомжтой байлаа. Хамгийн орлоготой жүжигчний жагсаалтын эхний 10-т Крис Хемсворт, Роберт Дауни, Брэдли Купер, Крис Эванс, Пол Радд нар багтжээ.
1. Дуэйн Жонсон (89,4 сая доллар)
2. Крис Хемсворт (76,4 сая)
3. Роберт Дауни (66 сая)
4. Акшай Кумар (65 сая)
5. Жеки Чан (58 сая)
6. Брэдли Купер (57 сая)
6. Адам Сэндлер (57 сая)
8. Крис Эванс (43,5 сая)
9. Пол Радд (41 сая)
10. Уилл Смит (35 сая)
Сэтгэгдэл ( 0 )