Видео: М.Уранцэцэг цэвэр яллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 25

Японы нийслэл Токио хотноо болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт тайваний бөх LIN, Chen-Hao-тэй таарсан. Тайвань бөх эхний тойрогт Гватемалийн Солисийг цэвэр ялсан. Энэ жилийн Тайваний нээлттэй тэмцээнд хүрэл медаль хүртсэн, 21 настай залуу тамирчин.

М.Уранцэцэг баруун этэж унагаад даран, цэвэр яллаа.
 

Шилдэг 16-д Урнаа Румыний Моника Унгурянутай барилдана. Моника Европын хоёр хүрэл медальтай бөх. Энэ жилийн Марракэшийн гран Пригийн мөнгөн медальтай. 

Түүнийг ялбал D хэсгийн аваргын төлөө Казахстаны Г.Отгонцэцэгтэй таарах магадлал өндөр байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top