Японы нийслэл Токио хотноо болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд эхний тойрогт хийлсэн манай бөх Д.Амартүвшин хоёрдугаар тойрогт Монакогийн Янн Сиккардиг торгуулиар цэвэр ялсан.
Дараагийн тойрогт Амраа Өмнөд Солонгосын Choi In Hyuk-тэй барилдлаа. Хоёр бөх 2017 оны Токиогийн Их Дуулгад таарч, манай бөх ялж байлаа.
Барилдаан эхлээд удсангүй, ердөө минут хүрэхгүй хугацаанд Амраа баруун хутгаад ИППОН цэвэр ялалт авлаа.Одоо тэр Киргизийн 18 настай залуу Кубаничбек Айбек Уулутай барилдана.
Сэтгэгдэл ( 0 )