М.Уранцэцэг Г.Отгонцэцэгтэй барилдана

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 25

Японы нийслэл Токио хотноо болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт тайваний бөх LIN, Chen-Hao-тэй таарсан. М.Уранцэцэг түүнийг баруун этэж унагаад даран, цэвэр ялсан.
 


Шилдэг 16-д Урнаа Румыний Моника Унгурянуг давлаа.

Нөгөө талд Г.Отгонцэцэг Колумбын луис Алварезийг ялсан тул манай хоёр бөх хэсгийн аваргын төлөө халз барилдах боллоо.

Хоорондоо ес барилдаж Урнаа 5 ялж, 4 унаад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top