Хагас шигшээд Урнаагийн өрсөлдөгч нь Украины залуу од, 18 настай Дарья Белодед. Хоёр жилийн өмнөөс тодорсон түүнтэй М.Уранцэцэг огт таарч байгаагүй. Энэ хоёр бөхийн барилдааныг жүдо сонирхогчид хоёр жил хүлээж байна гэж хэлэхэд болно. Энэ хоёрын хэн ялсан нь Японы Фүна Тонаки, Косовогийн Дистрия Красники нарын ялсантай аваргын төлөө хүч үзэхээр болоод байлаа.
Урнаа, Дарья хэн хэн нь иппон ялсаар хагас шигшээд гарч ирсэн. Хэвтээгээс манай бөх илүү гэж байсан ч барилдаан эхлээд нэг минут өнгөрч байхад Дарья Урнааг даралтад оруулж, манай бөх гарах гээд чадсангүй, цэвэр ялагдлаа. Украин охин Урнаатай хэрхэн барилдахаа сайн бэлтгэжээ. Энэ хоёрын өрсөлдөөн Токиогийн олимпод үргэлжлэх болно.
Ингээд Урнаа хүрэл медалийн төлөө Францын Клементтэй барилдах боллоо.
Сэтгэгдэл ( 4 )
Илүү юм гэж илүү л байдын байна
Ene ohind zaluu nasnìi Hurd hvch bie haa bvgd tsogtsloogdjee vunaasch aih be dee
UKHURAYRANAA KHUREL . KHURAY
Манай урнаа энэ дарьяагиин энд хол дутуу бнаа олимпод эрт таарвал балрах нь бн шүү