Японы нийслэлд өчигдөр эхэлсэн жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Японы бөх Тонаки Фүна мөнгөн медаль хүртсэн билээ.
Шигшээ барилдаанд тэр Украины Дарья Белодедтэй барилдан, вазаригаар ялагдаж, хоёр дэлхийн аварга дараалан, мөнгөн медаль зүүлээ.
Өнгөрсөн жилийн ДАШТ-ий финалд мөн ялагдсан Дарьяатай нэг жилийн дараа дахин гар зөрүүллээ. 24 см өндөр залуу охинд ийнхүү дөрөв дараалан ялагдаад байна. Токиогийн олимпоос яг нэг жилийн өмнөх энэ тэмцээнд өрсөлдөгчөө ялж, сэтгэл зүйн давуу талтай болох гэж хичээсэн ч болсонгүй.
Барилдааны дараа Фүна “Сүүлийн нэг жил Белодедийг л бодож, бэлтгэл хийж ирсэн. Бодож бэлтгэсэн зүйлээ гаргана гэж бодсон. Ялна гэдэгтээ ч итгэлтэй байлаа. Ялагдаад харамсалтай байна. Гэхдээ барилдааны сүүлийн хэсэгт Дарья сууж эхлэхэд би зүгээр байсан. Ялах боломж байлаа. Өнгөрсөн жил би түүнд юу ч хийж чадахгүй ялагдсан бол энэ жил ялах байлаа. Нэгдүгээр сард Монголд очиж, шигшээ багтай нь бэлтгэл хийсэн. Монгол үндэсний бөхийн золгох, барьц авах, уулны оройд гүйж гарах зэрэг бэлтгэл хийсэн. Монгол бөхийн бэлтгэл угсраа мэх хийхэд их тус болсон гэж бодож байгаа. М.Уранцэцэгийн зөвлөсөн ёсоор монгол хоол, мах идсээр хүч чадал суусан” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Сэтгэгдэл ( 15 )
japan hool ch denduu saihan daa mongol hool gej yu bhav teriig ideed byarsuunavgej buur ch bhgui kkkkk
Нуль алдаатай бичиж.
АЗИ ТИВД
Тэр яах вэ? Энэ мэдээг хэн бэлдээ вэ? Туна Фүнаки ч гэх шиг Тонаки Фүна шүү!
Одоо энэ хүүхний яриа дэлхийн бүх жүдочдын сонорт хүрээд манай жүдочид будаа будаа 2020 онд жүдогоор алт авахад их хэцүү болж дээ Уранцэцэг бас тэнэг хүүхэн байна шүү. Өрсөлдөгчдөө хамаг юмаа зааж өгдөг ийм тэнэг юм байдаг уу
ингээд тэнэгтээд хамаг бөхийн мэх ноу хаугаа гадныханд зааж өгөөд ялагдаад байгаарай Монголчуудаа. хамтарсан бэлтгэл гэдэг бол үндсэндээ бие биенээ судлах тагнуулын шахуу ажил байна битгий тэнэгтээрэй Монголчуудаа. Өөрийн юм мэх техник арга мэхээ сайн нуугаачээ