Видео: Ё.Басхүү Дэлхийн аварга Ан Баулыг илт давуу яллаа

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Токиод болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинг ийн барилдаанууд болж байна.

Энэ жинд манай улсаас Ё.Басхүү зодоглосон. Анхны өрсөлдөгч нь Риогийн олимпын мөнгөн медальт, 2015 оны дэлхийн аварга, 2018 оны Азийн наадмын аварга Ан Баул.  Манай бөх энэ он гараад нэг Гран При, хоёр Их дуулгаас хүрэл медаль хүртээд байгаа. Жинхэнэ ид формтой байгаа Ё.Басхүү дэлхийн аваргаас айж эмээх зүйлгүй, тэр нь ч барилдаанд нь гарсан юм.

Барилдааны эхнээс л эн тэнцүү өрсөлдсөн ч үндсэн цагт манай бөх илүү байлаа. Нэмэлт цагт ороод ч Ан Баул хамгаалсаар. Харин Ё.Басхүү илүүгээ мэдрээд хүчээр ааглаж, баруун давуулсан барьцаас дайрсаар Ан хоёр дахь торгуулиа хүлээлээ.

Ан Баул шатахуун нь дуусаж байгаа нь илт мэдэгдэж, Ё.Басхүү унаж шидэн олимпын мөнгөн медальтыг толгой дээр нь гозойлгох зэргээр илт давуу барилдсан ч шүүгч Аныг торгохыг яарсангүй. Алдар цолтой бөх тул олон удаа харж үзсэн ч Ан Баулд ялах хүч үлдсэнгүй. Хоёр дараалан жийж унасан түүнийг торгохоос өөр арга байгаагүй тул шүүгч торгосноор Ё.Басхүү замналынхаа хамгийн том ялалтуудын нэгийг ДАШТ-ий дэвжээн дээр олимпын мөнгөн медальт, дэлхий, Азийн аварга Ан Баулыг ялж байгууллаа.     

 

Одоо манай бөх Гүржийн Баграти Ниниашвилитэй барилдана.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN (66.181.177.167) 2019 оны 08 сарын 28

TORGUULIAR AMI TAVIJ BJ L YALAA BIZ DEE

1  |  0
matilda(41.138.89.216) 2019 оны 08 сарын 26

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  1
Zochin(202.126.89.40) 2019 оны 08 сарын 26

Tuvshinbayar avragiig 100d davxarlaj bxaar uulna 66kg-d sain tamirchdaasaa davxarlasan bol. Tuvshinbayar daraa jil olimpod bol barildaj chadaxgui bx. 66kg orsdoldoontoi bailgasan bol

0  |  0
Top