Японы нийслэлд болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан өнөөдөр (2019.08.26) явагдаж байна.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдаж байгаа ОУХМ Л.Сосорбарам эхний тойрогт Словений Станжерийг вазаригаар ялсан.
Хоёрдугаар тойрогт Риогийн олимпын мөнгөн медальт Италийн Одетти гэсэн хатуухан учраатай таарлаа.
Залуучуудын олимпын мөнгөн медальт Л.Сосорбарам, насанд хүрэгчдийн олимпын мөнгөн медальт Одетти нарын барилдаанд хашир туршлага ялсан.
Барилдаан эхлээд 50 секунд өнгөрч байхад Л.Сосорбарам энгэр ярсан гээд хоёр торгуультай болсон байлаа. Энэ хоёр торгуульд барилдаанд нөлөөлсөн нь мэдээж.
Л.Сосорбарам идэвхтэй сайн барилдлаа. Гэсэн ч нэмэлт цагт хавируулаад далаараа унаж, иппон цэвэр ялагдал хүлээв.
Энэ жил 18 настай Л.Сосорбарамд зориг, ур чадвар байлаа, харин туршлага л дутлаа даа.
Ийнхүү манай 52 кг-ын хоёр бөх хоёул өвдөг шороодлоо.
Сэтгэгдэл ( 0 )