Вьетнам улсаас Монгол Улсын нэр бүхий компанийн импортолсон 290 тонн буюу дөрвөн вагон хөгцөрсөн цагаан будааг энэ сарын 18-нд экспортлогч оронд нь буцаалаа. Тээвэрлэлтийн горим зөрчсөний улмаас дээрх бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал алдагдаж хөгцөрснийг Дорноговь аймгийн Замын-Үүд боомтын мэргэжлийн хяналтын байгууллагаас илрүүлсэн байна. Энэ оны 6, 7 дугаар сард мөн энэ төрлийн зөрчлийг илрүүлж, будааг экспортлогч улсад буцаасан бөгөөд хамгийн сүүлд энэ сарын 5-ны өдөр 60 тонн будааг хилээр нэвтрүүлэлгүй буцаажээ.
Сэтгэгдэл ( 7 )
ОЛИГТОЙ ЮМ ЗӨӨХГҮЙ. ДУНДААС ГАРАХ АШГАА БОДООД АЛЬ ХЯМД ХОГ ЧИРЧ ИРДЭГЭЭ БОЛЬ
НАЙМААЧДЫН БАЛАГ.ҮРГЭЛЖ ХОР ОРУУЛЖ ЗАРДАГ
гарчиг нь гажиг юмаа
ИЙМ СЭТГҮҮЛЧТЭЙ УЛС ЯАЖ ХӨНЖИХ ВЭ?
naad garchig chini yu we?
setguulchee chi yamar garchig tavisan yum be manai uls budaa gargaad gargasan budaagaa butsaaj abch bga yum uu aaan garchigaa zuv bicheechdee yadaa baiz bolovsrolgui setguulch nariig