Токиод болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинг ийн барилдаанууд болж байна.
Энэ жинд манай улсаас Ё.Басхүү зодоглосон. Ё.Басхүү эхлээд Риогийн олимпын мөнгөн медальт, 2015 оны дэлхийн аварга, 2018 оны Азийн наадмын аварга Ан Баултай барилдаж, торгуулиар ялсан.
Дараагийн өрсөлдөгч нь Гүржийн Баграти Ниниашвили. Энэ оны Европын наадмын хүрэл медальт, Анталья, Екатеринбург, Тбилисийн Гран Пригийн хүрэл медальтай. Манай бөх ч энэ он гараад нэг Гран При, хоёр Их Дуулгаас хүрэл медаль хүртээд байгаа.
Барилдаан манай бөхийн давамгайллаар эхэлж, бас өндөрлөсөн. Шүүгч харин “анзаараагүй” бололтой, Ё.Басхүүг хоёр торгуулиар “мялаасан” юм. Хоёр торгуультай болно гэдэг барилдааны тактикийг тэр чигээр нь өөрчилнө гэсэн үг. Гүрж бөхийг дутуу өмсөхөд нь шулуун дайраад вазари авсан ч шүүгч тооцсонгүй. Ниниашвилигийн тактик нь түрүүлж өмсөөд сууна, тэгээд манай бөхийг торгуулна л гэсэн тактик байлаа. Ядарч цуцаад нэмэлт цагт хөдөлж өгөхгүй байгаа түүнийг шүүгч торгохгүй харж үзсэн хэвээр.
Гэвч яаж ч дэмжээд нэгэнт “суусан” гүрж бөх “өмсөж суух”-аа үргэлжлүүлэн хийсээр торгуулж, Ё.Басхүү бас нэгэн чухал ялалт байгууллаа. Хэдий оноо авч амжаагүй ч идэвх зүтгэлтэй, олон мэхийн хувилбартай сайн барилдаж байна.
Одоо Ё.Басхүү Израилын Фликертэй барилдана. 2017 оны ДАШТ-ий хүрэл медальтай бөх. Хэн ялсан нь Японы Абэтэй барилдах магадлалтай.
Сэтгэгдэл ( 0 )