Видео: Ё.Басхүү ялалт байгуулж, Абэтэй барилдах боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Японд болж байгаа жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр (2019.08.26) манай гурван тамирчин зодоглосноос эрэгтэйчүүдийн  66 кг-ын жингийн Ё.Басхүү ганцаар үлдээд байна.

Тэрээр хүнд учраануудтай таарсан ч тухай бүр нэмэлт цагт торгуулиар ялан гарч ирсэн юм.

Риогийн олимпын мөнгөн медальт, 2015 оны дэлхийн аварга, 2018 оны Азийн наадмын аварга Ан Баул, Гүржийн Баграти Ниниашвили хоёр Ё.Басхүүд ялагдаад тэмцээнийг орхисон байгаа.

Шилдэг 16-д Ё.Басхүү Израилын Фликертэй барилдлаа. 2017 оны ДАШТ-ий хүрэл медальт Тал Фликер мөн л хоёр барилдаан нэмэлт цагт барилдсан.

Хоёр торгуультай ялагдаж явсан ч манай бөх цаг дуусахаас өмнө сугадаад мушгин тонгорч, иппон цэвэр сайхан яллаа.
 

Одоо түүнийг Японы дэлхийн хошой аварга Абэ Хифүми хүлээж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.216) 2019 оны 08 сарын 31

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

1  |  1
Top