Видео: Ё.Басхүү Абэд ялагдаж, дагах барилдаан хийхээр боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Японд болж байгаа жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн  66 кг-ын жингийн манай бөх Ё.Басхүү монголчуудаа омогшуулсан сайхан барилдаан үзүүлж байна.

Риогийн олимпын мөнгөн медальт, 2015 оны дэлхийн аварга, 2018 оны Азийн наадмын аварга Ан Баул, Гүржийн Баграти Ниниашвили,  2017 оны ДАШТ-ий хүрэл медальт Израилын Тал Фликер гээд алдартнууд Ё.Басхүүд ялагдаад тэмцээнийг орхисон билээ.

Харин энэ удаад хэсгийн аваргын төлөө Японы дэлхийн хошой аварга Абэ Хифүмитэй барилдлаа. Абэг бөх сонирхогчдод танилцуулах нь илүү биз ээ. Манай жүдо сонирхогчид түүнийг дэндүү сайн мэднэ.

Барилдаан хэн нь ч илүүрхэх зүйлгүй тэнцүүхэн өрнөсөн. Нэг нэг торгуултай, цаг дуусахад 9 секунд дутуу байхад хутгуулаад вазари алдаж, ялагдлаа. Манай бөх хоёр удаа хугацаа сунгаж барилдсан бол Абэ бүгдийг цагаас нь өмнө ялсан. Энэ нь ч нөлөөлсөн.
 

Ё.Басхүү өнөөдөр тун сайн барилдлаа. Олон улсын жүдо бөхийн сувгаар дамжуулж байсан тайлбарлагч нар “Монголын энэ залуугийн нэрийг тогтоож аваарай. Тэр өнөөдөр “Арслангийн зүрхтэй байлаа” гэж магтсаныг л дурдахад хангалттай.

Орой 18 цагаас Ё.Басхүү дагах барилдаанд Египетийн Мохамед Абделмавгудтай барилдана. Мохамед Азербайжан, Америкийн бөхийг ялаад Японы Марүямад ялагджээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MARIA(105.112.120.137) 2019 оны 08 сарын 26

МОНГОЛ УЛСЫН МИНИЙ ХҮН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН ИРГЭДИЙН САНХҮҮГИЙН БАНК-ИЙН БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ, БУРХАН ШААРДСАН БАНК (citybankloans10@aol.com) (citybankloans123@gmail.com) Намайг Мария гэдэг. Би МОГОЛИЯ-аас ирсэн. Би сүүлийн 5 сарын турш жинхэнэ зээлийн компанийг хайж, бүх байшингаа худалдаж авлаа. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх найдвар алга болж, би бухимдаж, бухимдаж, интернетийн зээлийн компаниудад ямар нэгэн зүйл хийхийг хүсээгүй тул найзаасаа мөнгө зээлэх гэж очсон гэж би хэллээ.

0  |  0
zochin(66.181.187.217) 2019 оны 08 сарын 26

khun muulakh dontoy yumaa . manaykhan . zugeer l unekheer setgel zutgel gargaj sayn barildlaa geed demjchikheech . dalimaar ni aawal neg khuniig muulj kayf awakh yum . tsagaanaa chini dasgaljuulagch yum chini yum khelelguy yadag yum be,

0  |  0
123456(202.21.100.210) 2019 оны 08 сарын 26

sain bsan shuu medaligui bsan ch chi unexeer sain blaa

0  |  0
ЖЭНКО(66.181.161.24) 2019 оны 09 сарын 02

САЙН БАЙСААН. ТОМ ИРЭЭДҮЙ БАЙНА. ГЭХДЭЭ СЭТГЭЛ ЗҮЙ, ӨӨРТӨӨ ИТГЭЛ, ТОМ ТЭМЦЭЭНИЙ ТУРШЛАГА АЛГА. ТАЛ ТАЛААС ОРИЛООД ТОЛГОЙГ НЬ ЭРГҮҮЛЭЭД БАЙХ ЮМ. ЦАГААНБААТАР ГЭЖ НЭГ ТЭНЭГ НӨХӨР ДАСГАЛЖУУЛАГЧ ЮМУУ ЮУЫН БЭ. НОДНИН ОРИЛСООР БАЙГААД УРНААГ АЛААД ХАЯЦАН. ЭСВЭЛ ДУУГУЙ БАЙЛДАА. ХӨӨРХИЙГ ПАЙНИГТУУЛААД ХАЯЧЛАА. ӨӨРИЙХӨӨР НЬ БАРИЛДУУЛАЛДАА ... МИНЬ. БУСАД КӨГШИН АВАРГУУД ШИГ ДАРУУХАН НААД ТЭМЦЭЭНЭЭ ҮЗ ЛД ЭЭ ... МИНЬ

2  |  0
Top